Архи уухын оронд өөр юу хийж болох бэ?

Шилжилтын насны зарим хүүхдүүд архийг шууд уучихдаг. Энэ нь үүнээс өөр хувилбарыг бодож олоогүйгээс болж байна. Архи уухын оронд өөр зүйл хийх олон арга байдаг.

1. Гараа их мэдрэмтгий болгох зүйлүүдийг хий. Хөзрөөр байшин, цамхаг босгох, эсвэл янз бүрийн шүдний чигчлүүр, шүдэнзээр хэврэгхэн байшин барьж болно. Энэ нь хүнээс их мэдрэмж шаарддаг. Архи уудаг хүний гар чичрээд үүнийг хийж чадахгүй.

2. Архинаас татгалзах мөнгөн сантай бол. Архи ууя гэх болгонд үгүй гэж хэлээд, үгүй гэж хэлсэн тохиолдол бүртээ хэмнэх мөнгөө цааш нь хийгээд хадгалаад бай. Үүнийг архинаас татгалзах сан гэж нэрлэ. Хэдэн сарын дараа энэ чинь танд бэлэг шиг санагдана.

3. Архигүйгээр зугаацдаг үеийнхэнтэйгээ нэгд. Тэдэнтэй хамт архинаас хол байж, бүжиг бүжиглэх, эсвэл хөл бөмбөг, сагс, теннис зэргийг тоглож, өөрийн энэ сонголтоо зөв болжээ гэж бодох хэрэгтэй.

4. Бусдад сайн дураараа тусал. Шилжилтын насны хүүхдүүд бусад хүнд тусалснаар том болсноо харуулахыг оролддог. Тэд ашиг багатай боловч нийгэмд тустай ажилд (сургууль, гудам, талбай, цэцэрлэгийн цас цэвэрлэх компанит ажил, сайн үйлсийн аянд оролцох) цагаа зарцуулж болно.

5. Үг хэлээ ашиглаж болно. Өөрөөсөө дүү хүүхдүүдэд согтууруулах ундааны аюулыг сайн дураараа ярьж өгч, архи уухгүй байхын ашиг тусыг сурталчилж болно.

6. Спортоор хичээллэх, эсвэл ямар нэг бүлэг, хөдөлгөөнд оролц. Хоорондоо тэмцээн уралдаан зохиож багаараа оролцоорой. Төрөл бүрийн спортын дугуйланд явж болно.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (202.207.11.143)

    2013-11-04

    Hoorhiiloltei yadmag zovlogoo gej eniig heleh baihaa. Oor zondoo l arga bna shde.