ХДХВ-ийн халдвар илрүүлэх явуулын үйлчилгээ үзүүлнэ

Дэлхий нийтээр ХДХВ/ДОХ-ын асуудалд анхаарал хандуулах өдрийг угтан дүүргүүдийн алслагдсан хороонд амьдарч буй иргэдэд ХДХВ-ийн халдвар илрүүлэх, явуулын “Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ”-ний үйлчилгээг үзүүлэхээр болжээ. Тухайлбал, өнөөдөр Хан-Уул дүүргийн XII хорооны “Био-Асралт”, маргааш Х хорооны “Амин тус” өрхийн эмнэлэгт тус тус явуулын үйлчилгээ үзүүлэхээр төлөвлөсөн байна. Мөн Баянгол дүүргийн ХХII, XXIII хороонд энэ сарын 26, 27- нд, Сүхбаатар дүүргийн XIII хорооны “Санколл” өрхийн эмнэлэгт 21-нд, Чингэлтэй дүүргийн Салхитын “Ундрах ирээдүй” өрхийн эмнэлэгт өнөөдрөөс 22-ныг хүртэл зохион байгуулах ажээ. Харин Баянзүрх дүүргийн XX хорооны “Нова”, XI хорооны Хонхорын өрхийн эмнэлэгт энэ сарын 21-нээс ирэх сарын 1, Сонгинохайрхан дүүргийн XXII, XXIII хорооны өрхийн эмнэлгүүдэд өнөөдрөөс эхлэн ирэх сарын 1-ний өдрийг хүр тэл явуулын үйлчилгээ үзүүлэх юм байна. Энэ өдрүүдэд өглөөний 10-16 цагийн хооронд ирсэн хүн бүрт үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлэхээс гадна бичиг баримт шаардахгүй ажээ.

М.НАР
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)