ДОХ-ын эсрэг “УХААРЛЫН ӨДӨР” болговол ямар бэ
- 2013-11-19
- Эрүүл мэнд
- 0
Арванхоёрдугаар сарын 1 дөхөөд ирэхээр хүмүүс гэнэт ухаарч ХДХВ/ДОХ-ын талаар ам уралдан ярилцаж эхэлдэг. Нэг ёсондоо ухаарлын өдөр болдог юм. Энэ жил ч тогтсон ёсоороо ХДХВ/ДОХ-ын талаар яриа өрнүүлж, шинжилгээ хийхээр яригдаж эхэллээ. Энэ нь мэдээж чихэнд чимэгтэй сайхан мэдээ. Ялангуяа дүүргүүдийн алслагдсан хороонд амьдарч буй иргэдэд ХДХВ /Хүний дархлал хомсдолын вирус/-ийн халдвар илрүүлэх явуулын “Сайн дурын зөвлөгөө, шинжилгээ”-г иргэдэд үнэ төлбөргүйгээр хүргэхээр болсон нь нүдээ олсон хэрэг. Гэхдээ товлосон өдрүүдийн 10.00-16.00 цагийн хооронд л иргэд шинжилгээ өгнө гэхээр хэр олон хүн хамрагдаж чадах нь бас л эргэлзээтэй. Шинжилгээ хийх энэ цагт иргэдийн дийлэнх нь ажилд эсвэл сургуульдаа яваад өгнө. Тийм болохоор хүүхэд, хөгшид л шинжилгээ өгч таарч байгаа юм. Ингээд бодохоор шинжилгээ хийх өдрийг өөрчлөх юм уу цагийг нь уртасгах шаардлагатай болов уу. Түүнээс гадна нэгэнт ийм олон нийтийг хамарсан ажлыг зохион байгуулж байгаа учраас иргэдийг татан оролцуулах талаар дорвитой зүйл хийхгүй бол олон хүний цагийг зарсан, хөрөнгө мөнгө үрсэн ажил болохыг үгүйсгэхгүй. Мөн ХДХВ/ДОХ-ын талаар иргэдэд үнэн зөв мэдээлэл өгөх нь хамгийн чухал асуудал юм. Энэ өвчин хэрхэн халдварладаг, ХДХВ/ДОХ-ын халдвар авсан хүнтэй хэрхэн харилцах ёстой талаар үнэн зөв мэдээллийг өгөх нь чухал байна. Түүнчлэн явуулын шинжилгээг сайн дураараа хийлгэх албан байгууллагуудыг хамруулж, сайн дурын шинжилгээг үргэлжлүүлэн хийвэл илүү үр дүн үзүүлэх биз ээ. Манай улсад ХДХВ/ДОХ-ын 140 гаруй тохиолдол бүртгэгдсэн. Энэ нь манайх шиг цөөн хүн амтай улсад сэтгэл амар суух асуудал биш юм. Учир нь ДОХ-той нэг хүний ард 500 халдвар тээгч байдаг гэсэн судалгаа гаргасан байдаг. Тиймээс оройтож арга хэмжээ авч байгаа ч цаг алдалгүй хөдөлж чадвал олон хүнийг өвчнөөс урьдчилан сэргийлэх чадна. Нийслэлийн зургаан дүүрэгт дараах хуваарийн дагуу эмч нар үнэгүй шинжилгээ хийж, зөвлөгөө өгнө.
1.Хан-Уул дүүрэг : Эмч Ундармаа, утас 89588180 Биокомбинат, 12-р хороо, “Био-Асралт” өрхийн эрүүл мэндийн төв арваннэгдүгээр сарын 18-нд 10.00-16.00 цагт, Нисэх, 10-р хороо, “Амин тус” өрхийн эрүүл мэндийн төв, арваннэгдүгээр сарын 19-нд 10.00-16.00 цагт,
2.Баянгол дүүрэг Эмч Уугантуяа, утас 99316516 22-р хороо, “Ариунчанар” өрхийн эрүүл мэндийн төв арваннэгдүгээр сарын 26-нд 10.00-16.00 цагт 23-р хороо, “3 санчир“ өрхийн эрүүл мэндийн төв арваннэгдүгээр сарын 27-нд 10.00-16.00 цагт
3. үхбаатар дүүрэг Эмч Минжин, утас 99140753 13-р хороо, “Санколл” өрхийн эрүүл мэндийн төв арваннэгдүгээр сарын 21-нд 10.00-16.00 цагт
4.Баянзүрх дүүрэг Эмч Түмэндэлгэр, утас 99054585 20-р хороо, Гачуурт тосгон, “Нова” өрхийн эрүүл мэндийн төв 11.20-12.01 хүртэл өдөр бүр 10.00-16.00 цагт 11-р хороо, Хонхорын эрүүл мэндийн төв 11.21-12.01 хүртэл өдөр бүр 10.00-16.00 цагт
5.Сонгино-Хайрхан дүүрэг Эмч Баярмаа, 99286644 Орбит, 22-р хороо, “Одонт Манал” өрхийн эрүүл мэндийн төв 2013.11.18-12.01 хүртэл өдөр бүр 10.00- 16.00 цагт 23-р хороо, “3 жаргал хайрхан” өрхийн эрүүл мэндийн төв 2013.11.18-12.01 хүртэл өдөр бүр 10.00- 16.00 цагт
6.Чингэлтэй дүүрэг Эмч Тунгалаг, утас 99130422 Салхит, 10-р хороо, “Ундрах ирээдүй” өрхийн эрүүл мэндийн төв 2013.11.18-11.22 хүртэл өдөр бүр 10.00- 16.00 цагт
Б.НОМУУН

Сэтгэгдэл (0)