БАЙЦААНЫ ШҮҮС сэвх, толбо арилгахдаа гаргууд

Таны арьс тослог бол шинэ хэн байцаа, өргөст хэмхийн шүү сийг яг адил хэмжээгээр хийж бэлтгэсэн холимгоор нүүрээ ар чиж болно. Батганаас болж арьсны нүх сүв нь томорсон бол нүүрээ угаахын өмнө байцааны исгэлэн шүүсээр арчаарай. Учир нь байцааны исгэлэн шүүс янз бүрийн сэвх, толбыг арилгадаг байна. Өнжөөд хэрэглэвэл илүү үр дүнтэй ажээ. Мөн өндөгний цагаан дээр байцааны шүүс хийгээд маск тавихад ч үр дүнтэй гэнэ. Үрчлээс ихтэй, сэлхэрч унжсан арьсыг өндөгний шар дээр байцааны шүүс хийсэн маск долоо хоногт хоёр удаа тавьснаар үр дүн нь илт мэдрэгдэх юм байна. Хэрэв та хуурай арьстай бол өндөгний шар уургаар маск тавиарай. Тослог арьсанд өндөгний цагаан уургийг хөөсрүүлээд цайны халбагаар нэг чидун жимсний тос, эсвэл глицеринтэй найруулж түрхэх хэрэгтэй. Царай чинь булбарай толигор болж хүүхдийн арьс шиг зөөлөн болно хэмээн гоо сайхны дэлхийн хэмжээний мэргэжилтнүүд зөвлөдөг байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)