Чанаргүй эм үйлдвэрлэж, худалдаалж байжээ
- 2013-11-21
- Эрүүл мэнд
- 0
Манай улсад ЭМЯ-ны тусгай зөвшөөрөлтэй эмийн 32 үйлдвэр байдгаас 17 нь МХЕГ-ын шалгалтад хамрагдсан байна. Гэтэл тэдний 70 гаруй хувь нь эмийн чанар, аюулгүй байдлыг хянах лабораторигүй, үлдсэн хэсэг нь лабораторитай ч итгэмжлэгдээгүй байжээ. Тиймээс эдгээр үйлдвэрт алдаагаа засах тухай албан шаардлага хүргүүлсэн бөгөөд хэрэв заасан хугацаанд зөрчлөө арилгахгүй бол үйл ажиллагааг нь зогсоох аж. Түүнчлэн манай улсад 1224 эмийн сан байдгийн 40 орчим хувь нь шалгалтад хамрагдсаны 17 эмийн сан, хоёр иргэн тусгай зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байсан нь илэрчээ. Тэд Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй 54, стандартын бус, чанарын баталгаагүй 92, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан 78 нэрийн эмийг худалдаалж байжээ. Шалгалтын явцад 224 нэрийн дөрвөн сая 483 мянга 939 төгрөгийн эм, эмнэлгийн хэрэгслийг хурааж, стандартын шаардлага хангаагүй 45 байгууллагын үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоожээ. Тухайлбал, Сонгинохайрхан дүүргийн “Амгалан нуур” эмийн санд худалдаалж байсан бүртгэгдээгүй эмийг импортлосон эзнийг олохоор дүүргийн цагдаагийн хэлтэст шилжүүлжээ. Мөн төлөвлөгөөт бус шалгалтаар үйл ажиллагааг нь зогсоосон байтал хугацаа дууссан эм худалдаалж байсан Сонгинохайрхан дүүргийн “Долоон бурхан” ХХК-ийн “Ти Эс Ти” эмийн сан, Сүхбаатар дүүргийн “Мөнх-Энхрий” ХХК-ийн хүнс, барааны дэлгүүр нь зориулалтын бус газар, тусгай зөвшөөрөлгүйгээр 25 нэрийн эм, биологийн идэвхт бүтээгдэхүүн худалдаалж байсныг илрүүлэн Эрүүгийн цагдаагийн газарт шилжүүлсэн байна.М.БОЛД

Сэтгэгдэл (1)
naidan (203.91.117.4)
ner medehgui em zarsan gazarig haana handah ve