Тослог үсэнд сойзон сам тохиромжгүй

Сам нь үсэнд тогтсон тоос шороог арилгаад зогсохгүй хуйхны цусны эргэлтийг сайжруулж, үсэнд тэжээл өгч, ургалтыг нь зохицуулдаг. Самнаас өөр ямар ч хэрэгсэл үсийг гоёмсог, торгон зөөлөн болгодоггүй. Үсийг эхлээд дагзнаас дух уруугаа, дараа нь бүх чиглэлд сойзон самаар самнах хэрэгтэй. Ингэж самнавал ядаргаа тайлагдаж, толгойн өвчин намждаг. Хэрвээ үс хугарамтгай, үзүүр нь салаалсан бол сойзон бус энгийн самаар үсээ самнаарай. Харин та тослог үстэй бол сойзон сам тохиромжгүй. Үснийхээ өтгөн, шингэн, тослог, хуурай болон ашиглах зорилгоос нь хамаарч самаа сонгох хэрэгтэй. Мод зэрэг байгалийн цэвэр бүтээгдэхүүнээр хийсэн сам илүү ашигтай. Ийм сам арьсанд зөөлөн иллэг хийхээс гадна үсэнд цахилгаанжилт үүсгэж, гэмтээдэггүй. Сойзон самны бөөрөнхий үзүүртэй шүд иллэг хийхэд сайн байдаг.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)