Мэдэхэд илүүдэхгүй мэргэн 45 зөвлөмж

Хумсанд чинь цус хурчихаж уу? Тэгвэл яаж арилгах талаар толгойгоо гашилгах хэрэггүй. Гадил жимсний хальсны зөөлөн хэсгийг хумсан дээрээ тавиад боочиход л асуудал чинь шийдэгдэнэ. Гадил жимс цус хуралтыг багасгах ач тустай.

Хамраас чинь ус гараад байвал, (давс нэмбэл хамрын хөндийг хуурай болгодог) хамраараа бүлээн ус сороод, дараа нь нийгээрэй. Хэдхэн цаг ч гэсэн асуудалгүй байхад чинь тус болох арга.

Сарын тэмдгийн үеэр гэдсээр чинь хатгаж өвдөөд байвал шарах шүүгээндээ нойтон алчуур хийж, 30 секунд халаа. Халуун алчуураа гэдсэн дээрээ тавихад өвчин намдана.

Хуруугаа тулгачихаар хавдаж асуудал үүсдэг шүү дээ. Тэгвэл тулгасан даруйдаа хуруугаа тэгшлээд, чанга атгаарай. Энэ арга хавдахаас сэргийлдэг.

Хөл чинь шивэртсэн бол хүүхдийн тальк уландаа түрхэж, хөлсийг нь хатаа. Цэвэрхэн оймс өмсвөл үнэрийг нь дарна!

Сандарч, зүрх чинь дэлсэж байгаа бол 2 чамархай дээрээ зөөлөн иллэг хийж, гүн амьсгаа аваарай.

Суганаас чинь эвгүй үнэр гарч байгаа ч шүршүүрт орох цаг байхгүй бол яах вэ? Ариун цэврийн өрөөнд орж, хуурай цаасаар арчаад шингэн саван бага зэргийг түрхвэл үнэрийг нь дарахад тусална.

Хумс чинь ургахдаа өвчин ороод байвал давстай усанд дүрээрэй. Энэ арга хавдаж, үрэвсэхээс сэргийлдэг.

Хайртын чинь сахал арьсыг чинь ширүүн үрж, улайлгасан бол тос юм уу, сүүн шингэн түрх. Ингэхдээ найрлагад нь спирт ороогүй байх ёстойг анхаараарай. Спирт улам улайлгах гээд байдаг гэмтэй.

Ханиалгаад салахгүй байвал чихэр хүлхэж байгаа юм шиг шүлсээ ялгаруулаарай. Ингэх нь хоолойг норгож, ханиадыг багасгадаг.

Эмзэг хэсэгт чинь далд үс ургаж, улайж зовиурлуулаад байна уу? Тэгвэл хүйтэн усанд цаас дүрээд, хэсэг зуур дээр нь наагаарай. Эсвэл мөсөөр хэдхэн хором хайраад үз. 15 минутын дотор л улайж хавдсан нь арилах болно.

Өсгийгүй гутал өмссөнөөс болж хөлийн өсгий чинь өвдөө юу? Ус, ундааны шилэн дээр хөлөө тавиад, нааш цааш нь хөдөлгөөрэй.

Нүд чинь эрээлжилж, хар толбонууд харагдаад байвал шингэн дутагдсан, эсвэл цусан дахь чихрийн хэмжээ чинь багассанаас үүдэлтэй байж болзошгүй. Жимс идэж, ус сайн уу.

Нүүрэн дээр чинь том батга гарч, юу юугүй хагарах гээд байвал халуун ус, төмөр халбага бэлдээрэй.

Халбагаа халуун усанд барьж байгаад, товгор талаар нь батган дээрээ тавь. 2 цагийн дараа гэхэд батга чинь хамаагүй жижигрэнэ.

Мөр хүзүү чинь хөшиж байвал чигээрээ хараад, дараа нь 90 хэмээр баруун, зүүн тийш толгойгоо эргүүл. Одоо толгойгоо доош нь тонгойлго. Тэгээд хоёр тийш хөдөлгөж, энэ дасгалаа 10 удаа давтан хий.

Харшлаас болж, нүд чинь загатнаад байвал хүйтэн усаар зайлаад үзээрэй. Хүйтэн ус нүдэнд торсон тоосонцрыг угаах болно.

Болзооны өмнө сандраад байгаа бол уйтгартай зүйл хий. Жишээ нь худалдаж авах юмныхаа жагсаалтыг гаргах, утсан дээрээсээ хэрэггүй зурагнуудаа устгах гэх мэт.

Амны эвгүй үнэр. Шингэн дутсанаас ихэнхдээ амнаас эвгүй үнэр гардаг. Хоёр аяга ус уугаарай. Хурц амттай хоол идсэнээс болсон бол яншуй зажлаад үзээрэй. Яншуй амны хөндий цэвэрлэх үйлчилгээтэй байдаг.

Шартаад, дотор чинь муухай оргиод байвал цагаан гаатай зүйл идээрэй. Цагаан гаатай шоколад ч байж болно.

Хурал дээр унтах гээд байвал амаараа гүн амьсгаа ав. Энэ арга эвшээхтэй адил тархинд хүчилтөрөгч дамжуулдаг гэнэ.

Үс чинь хагтсан бол хуйхандаа хэсэг хугацаанд иллэг хийгээрэй. Ингэвэл үснээс чинь тослог ялгарч, хуурайшихаас урьдчилан сэргийлдэг.

Өглөө сэрэхэд нүд чинь хавантай байвал цаасан алчууранд боосон мөсөөр хэдэн минут жин тавиарай. Нүдний чинь хаван удахгүй арилна.

Үсний хайч, индүүгээр духаа түлсэн бол зөгийн бал түрх. Энэ арга өвчин намдаахаас гадна нян үржихээс сэргийлдэг.

Толгойгоор хатгаж өвдвөл харанхуй өрөөнд орж, нүдээ аниад 30 минут орчим чимээгүй суу. Дуу чимээ, хурц гэрэл толгойн өвчнийг улам нэмэгдүүлдэг.

Үсээ хусч байгаад зүсчихвэл тэр хэсэгтээ хүүхдийн цацлага цацаарай. Ингэвэл цус тогтдог.

Хөл чинь цэврүүтсэн бол шархны лент нааж, хөл гутал хоёроо тусгаарлаж өг.

Завьжаа санаандгүй хазчихвал бөөрөлзөгөнөтэй бүлээн цай уу. Ингэхдээ амандаа цайгаа хэдэн минут байлгахаа мартав аа. Орой нь дахин 2 удаа ингэж ууна.

Зовхи чинь татаад байвал мөсөөр зөөлөн жин тавиарай.

Толгой чинь аймшигтайгаар хатгаж өвдөж байна уу? Мөстэй хүйтэн усанд төмөр халбага хийгээд, хэдэн минутын дараа аман дээрээ тавь. Өвчин нь бага зэрэг намдангуут орондоо ороорой.

Цээжинд чинь цэр бөглөрөөд байвал жигнүүр дээр сонгино халаа. Халж байхад нь үнэрлэж зогсоорой. Сонгино жигнэх үед ялгардаг сульфурын хүчил цэр ховхолдог.

Гэдэс чинь дүүрээд байвал угаалгын өрөөндөө орж, дөрвөн хөллөөд урагш, хойш хөдлөөрэй. Ингэвэл хий чинь гарах болно.

Шүд чинь өнгөртсөн мэт санагдаад байна уу? Шүдний сойз байхгүй бол алим, лууван гэх мэт шажигнадаг жимс ногоо идээрэй.

Хөлийн чинь хумс арьсандаа шигдэж ургаад, зовиуртай байгаа бол наалддаг цаас 2 давхарлаж нугалаад хумс, арьсныхаа завсар хий.

Wax хийлгэсний дараа эмзэг хэсгийн чинь арьс улайсан бол мөсөөр жин тавь. Улайлт чинь тун удахгүй арилна.

Шар хөөрсөн бол хэдэн минут нуруугаа цэх суугаарай. Өвчин намдаахад тусална.

Нүд чинь улайсан бол нүдээ аниад хүйтэн ус цацаж, улаан судаснуудыг багасгах арга хэмжээ аваарай.

Амархан согтох гээд байх үед шарсан төмс мэтийн тослог юм ид. Тос ходоодонд чинь бүрхүүл үүсгэж, архи хурдан шингэхээс сэргийлдэг.

Дасгал хийж байхад булчин чинь чичрээд байвал дасгалаа зогсоо. Аяга ус уугаад, булчиндаа иллэг хийж өгөөрэй.

Хамраас цус гарвал хамрынхаа үзүүрийг чимхээд, бор цаасны уранхайг дээд буйл хоёрынхоо завсраар хийхэд удахгүй намдана.

Чихэн дотор загатнаад байгаа бол ус орсон байж болзошгүй. Нэг дусал цуутай ус хийхэд чихэн доторх pH-ийг тэнцвэржүүлж өгдөг.

Шээсний сүвний үрэвсэл цестит туссан бол эмчид очих хүртлээ цангис жимсний шүүс уувал хатгаж өвдөхийг намдаадаг.

Шумуулд хазуулсан газраа гаатай оо түрхэхэд загатнахгүй.

Хомхой долоох гээд байгаа бол мөсөөр жин тавь. Цэврүү үсрэхээс сэргийлж чадахгүй ч үрэвслийг газар авахаас сэргийлнэ.

Шүд чинь өвдөөд тэсэхийн аргагүй байгаа бол давстай усаар зайлаарай.

Гүйж байхад хатгаж өвдвөл зөөлөн алхангаа гараа толгой дээрээ тавьж, гүн амьсгаа ав.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)