Эрүүл мэндийн даатгалаар үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийнхнийг шалгаруулна

2014-2015 онд Эрүүл мэндийн даатгалын санхүүжилтээр тусламж үйлчилгээ үзүүлэх хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагыг энэ сарын 25-30-нд сонгон шалгаруулах гэж байна. Тусламж үйлчилгээний төрөл нь голдуу дотрын өвчлөлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг байх ёстой юм байна. Өөрөөр хэлбэл, доторт хамаардаг бүх төрлийн өвчлөлийг эмчилдэг хувийн хэвшлийн эмнэлгүүд дээрх сонгон шалгаруулалтад оролцож болох нь. Ингэснээр шалгарсан хувийн эмнэлгүүдэд эрүүл мэндийн даатгалаараа үйлчилгээ авах боломжтой болж байгаа юм. Энэ ажлыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар батлагдсан 13 хүний бүрэлдэхүүнтэй комисс хийх ажээ.

С.ХОРЛОО
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • зочин (202.131.225.213)

    2013-11-28

    хувийн хэвшлийнхний төлбөр их өндөр үнэтэй байдаг болохоор энэ санаа ард иргэдэд маш их хохиролтой юм байна шүү.