
“Монголын хөдөлмөрийн биржүүдийн нэгдсэн холбоо” ТТБ-ын гүйцэтгэх захирал Ш.Мөнхцэцэг, БНСУ-ын “Дэлхийн элч төлөөлөгчдийн нийгэмлэг” ТТБ-ын тэргүүн Канг Тай Сунгтай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэхүү хамтран ажиллах гэрээ хүмүүнлэгийн чиглэлээр хийгдсэн бөгөөд амжиргааны төвшин доогуур амьдралтай өрхийн иргэдийг ажилтай болгоход чиглэсэн аж. Мөн Солонгосын томоохон байгуулагуудад Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв төгссөн залуучуудыг дадлага хийлгэх боломж ч энэ гэрээн дээр дурдагдаж байгаа юм байна. Түүнчлэн хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах чиглэлээр БНСУд зүрхний хагалгаанд хоёр хүүхдийг үнэ төлбөргүй оруулах гэрээнд гарын үсэг зурсан байна.
Сэтгэгдэл (0)