Өсвөр насны хүүхдүүд эм ууж өөрийгөө хордуулж, амиа хорлох гэсэн оролдлого ихэссэн байна

Өсвөр насны хүүхдүүд эм ууж өөрийгөө хордуулж, амиа хорлох гэсэн оролдлого ихэссэн байна. Саяхан гэхэд 16 настай охин уналт таталтын үед хэрэглэдэг эм 80 ширхэгийг ууж, хордоод ЭХЭМҮТ-д өнгөрсөн долоо хоногт хүргэгдэн иржээ. Гүн хордлогын улмаас охин ухаан алдаж, бөөрний дутагдалд орсон байна. Эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийнхан түүний ходоодыг угааж, хиймэл бөөрний аппаратад оруулан тасралтгүй эмчилсний ачаар охин гурав хоногийн дараа ухаан орсон гэнэ. Мөн түүнтэй ижил төрлийн эм 40 ширхэгийг уусан өсвөр насны охин тус эмнэлэгт ирж, яаралтай тусламж авсан байна. Охидын бие сайжирсан тул энэ долоо хоногт эмнэлгээс гаргахаар болжээ. Энэ онд гэхэд хүчтэй эм, химийн бодист хордсон 150 гаруй хүүхэд ханджээ. Амиа хорлох зорилгоор болон эцэг, эх, асран хамгаалагчдынхаа анхаарал болгоомжгүйгээс гэртээ байсан эмийг уусан бага насны хүүхдүүд ирсээр байгаа аж. Иймээс эцэг эхчүүд, асран хамгаалагч нар нь бага насны хүүхдээс эм бэлдмэлийг холхон байлгаж, өсвөр насны хүүхдүүддээ цаг гарган ярилцаж, ойлголцож байхыг холбогдох хүмүүс сануулж байна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • (202.55.188.34)

    2020-02-11

    Ямар эм найдвартай юм

  • zzzz (203.82.94.48)

    2013-11-30

    Altsagnasan daldakuut uhsendee hendee gomdoj em uudiin uhsen ats