Д.Чимгээ: ”Рашаан сувилалд гурван жил дараалан явах нь үр дүнтэй”
- 2013-12-03
- Эрүүл мэнд
- 0
Нийслэлээс 370 км, далайн түвшнээс 1660 м өндөрт ор ших Өвөрхангай аймаг дахь Хужирт рашаан сувиллыг зорих завшаан тохиож нийслэл дэх төлөөлөгчийн газрынх нь автобусанд суув. Өвлийн дунд сар тул хүн цөөнтэй байх бол уу гэтэл даруй 30 гаруй сувилуулагч сувиллыг зорив. Хужирт сувилал нь долоо хоногт гурван удаа нийслэлээс ам рагчдаа зөөдөг бөгөөд үндсэн эмчилгээ нь байгалийн шавар эмчилгээ, халуун рашаан болон физик эмчилгээнүүд аж. “Хужирт” рашаан сувиллын эмчилгээ эрхэлсэн орлогч дарга, Эрүүлийг хамгаалахын тэргүүний ажилтан Д.Чимгээтэй ярилцсанаа уншигчдадаа хүргэе. Тэрбээр сумын эмчээс аймгийн нэгдсэн эмнэлэгт эмч, ерөнхий эмч, дарга хүртлэх албыг тасралтгүй 21 жил хашсан туршлагатай нэгэн аж. -Монгол Улсын ууган сувилал болох “Хужирт” рашаан сувиллыг зоригсод жилээс жилд нэмэгдэж байх шиг. Энэ нь танай эмчилгээ үйлчилгээний чанартай холбоотой байх даа?
-Тиймээ, манай сувиллыг зоригсдын тоо сүүлийн жилүүдэд эрс нэмэгдсэн. Энэ нь монголчууд эрүүл мэнддээ ихэд анхаардаг болсных, нөгөөтэйгүүр 2007 оноос хойш “Хужирт” рашаан сувиллын захиргаа үйлчлүүлэгчдээ дээдэлсэн, менежментийн зөв бодлого боловсруулж эмчилгээ үйлчилгээний чанарт ахиц гаргаж чадсаны үр дүн юм. Тухайлбал өөрсдийн хүч бололцоогоор нилээд хэдэн обьект барьж ашиглалтад оруулснаар жилийн дөрвөн улиралд тасралтгүй ажиллах боломжтой болсон. Хэдийгээр өвлийн улирал ч одоо 300-гаад хүн сувилуулж бай на. Байгалийн халуун рашаан, шавар, усан эмчилгээнээс гадна физик эмчилгээ, бариа засал, нуруу хүзүүний татлага, зүү төөнүүр зэрэг уламжлалт анагаах ухаанд тулгуурласан эмчилгээг хийдэг.
-Хужиртын рашаан шаврыг ихэвчлэн үе мөч, бэртэлд сайн гэж ярьдаг. Гэхдээ энэ олон сувилуулагчид бүгд үе мөчний гаралтай өвчнөөр өвдөөгүй баймаар. Тэгэхээр халуун рашаан, халуун шавар маань өөр ямар өвчинд сайн юм бэ?
-Тиймээ, Хужиртын рашаан, шавар нь үе мөч, бэртэнгэ, мэдрэлийн сульдангид илүү сайн гэдгийг уламжлалт анагаах ухаан нотолсон. 2009 онд рашаан сувилал маань 70 жилийн ойгоо хийснээс үзэхэд монголын ард түмэнд хэр их өгөөжтэй байгаа нь ойлгомжтой. Социализмын үед Хужиртад онгоц дүүрэн сувилуулагчид ирдэг байсан гэдэг. Сүүлийн үед манай анагаах ухааны эмчилгээ оношлогооны чанар сайжирч мэдрэлийн архаг сульданги, саажилт, бөөр, түнхний хөгжил дутуу, амьсгалын болон хоол боловсруулах эрхтэний архаг үрэвсэл, эмэгтэйчүүдийн үр дамжуулах хоолойн үрэвсэл, үр гүйдэл зэрэг өвчинд тустай нь нотлогдож байгаа. Тиймээс мэдрэлийн болон бөөрний архаг үрэв сэлтэй, саажилттай, түнхний мултралтай, эмэгтэйчүүдийн үр гүйд лийн өвчинтэй хүмүүс их ирдэг болсон. Учир нь байгалийн халуун рашаан, шавар маань дээрх төрлийн өвчнүүдийг илааршуулах увдистай гэсэн үг. Гэхдээ газар газрын рашаан, шавар өөр өөр найрлагатай байдгийг мэдэх ёстой.
-Рашаан сувилалд явсан хүн гурван жил дараалан явбал илүү төгс эмчлэгддэг гэх юм билээ. Энэ үнэн болов уу?
-Тиймээ, энэ үнэн. Олон жил өвдөж архагшсан тохиолдолд төгс илааршуулахын тулд дараалан гурван жил явж үр дүнг нь үзэх хэрэгтэй. Тэгэхгүй бол тухайн өвчний байдлаас хамаарч эмчилгээний үр дүн янз бүр байж болно, ялангуяа тэр хооронд гам алдсан бол эмчилгээ үр дүн муутай болох жишээтэй. Архаг үе мөчний үрэвсэлтэй, түнхний мултралтай, гэмтлийн дараахь үлдэц наалдангитай, харвалт өгөөд мэдрэлийн саажилт сульдаатай болсон олон хүн гурваас таван жил дараалан яваад хөл дээрээ бүрэн зогсч, таягаа хаясан жишээ олон бий. Тэгэхээр ямар ч гэсэн гурван жил дараалан явах нь зүйтэй. Минийхээр бол сувиллын ор хоног 14-21 хоног буюу шавар рашааны нэг курс эмчилгээ 14-21 хоногт хийгдэх ёстой. Гэтэл манай улсад эмнэлгийн ор хоног 10 хоног тул түүнд тохирох шаардлагатай болдог.
-Байгалийн халуун шавар, халуун рашааны жинхэнэ “ид шид” нь юунд байна вэ? Өвөл шавраа хаанаас татдаг вэ?
-Өвөл хэрэглэх шавраа намар нь хангалттай нөөцөлдөг. Энд тэндээс зөөнө гэдэг ойлголт байхгүй. Хүн бол байгал эхийн бүтээгдэхүүн. “Хужиртын хар сувд” болох халуун шавар, “Хөх сувд” буюу халуун рашаан нь монгол хүний эрүүл мэн дэд үнэхээр зохицсон нь олон жилийн практикаар нотлогдсон. Халуун шавар, рашааны найрлага дахь химийн эрдэс бодис, макро элементүүд нь арьсан дахь мэдрэлийн судлын төгсгөлд цочрол үүсгэж улмааар төв мэдрэлийн систем, тархины бор гадаргад нөлөөлснөөр өвчлөмтгий эд эрхтэнд хариу урвал үзүүлж эмгэгийг эрүүлжүүлж эд эрхтэнийг нөхөн сэргээдэг. Өөрөөр хэлбэл хүхэр, хлор, натри, иод, давс, устөрөгч, азот,фтор, кали,төмөр зэрэг химийн олон элементийн нэгдэл нь эмгэгийг илааршуулж эд эрхтэнийг нөхөн сэргээж өгдөг.
-Тэгвэл макро элементүүдийн дутагдлаас үүдэлтэй гэх ямар төрлийн өвчин монголд элбэг байна вэ?
-Түнхний дутуу хөгжлөөс үүдэлтэй түнхний мултрал байна. Мөн кальцийн дутагдлаас яс хэврэгших, өвдөгний үений шингэн дутагдах, нуруу нугасны эмгэг, гурвалсан мэдрэлийн үрэвсэл, үе мөчний өвчнүүд, саажилт зэрэг эмгэгүүд элбэг байна. Монголд энэ эмгэгүүд өрнийн анагаах ухааны жороор төгс эмчлэгдэхгүй байгаа.
-Сувилуулагчдад эмчилгээ нээс гадна тохирсон хоол чухал. Магадгүй танай сувиллыг зорих хүмүүст энэ чухал байж магадгүй л дээ....
-Өдрийн таван удаагийн чанартай цай хоолтой. Тухайлбал, өглөө хөнгөн хоол, бага үдэд сүү, аарц, өдөр нэг хоёрдугаар хоол, их үдэд сүү, тараг, орой нь хоёрдугаар хоол. Өөрөөр хэлбэл сувилуулагч 10 хоног сувилуулахдаа 10 өөр төрлийн хоол идэх ёстой. Түүнчлэн элэг цөс, ходоод, чихрийн шижинтэй хүмүүст эмчилгээний тусгай хоол өгдөг. Нийт сувилуулагчдын 20 хувь нь эмчилгээний зориулалттай хоол иддэг. Оргил ачаалалтай буюу зундаа амрагчдын тоо 700-800 хүрэх үед гал тогоогоо өргөтгөж хоёр хэсэгт ажиллуулдаг. Мөн туслах аж ахуйтай тул махан хоолны төрлийг олшруулж байгаа.
-Рашаанд яваад таарахгүй буцаад ирлээ гэсэн хүнтэй таарч байсан юм байна. Энэ талаар?
-Тийм тохиолдол гардаг л даа. Энэ нь өрх дүүргийн эмч нарын тавьсан онош буруугаас үүдэж байна. Тухайлбал даралт тогтворгүй, зүрх муутай, хавдрын оноштой, элэгний циррозтой, унаж татдаг, жирэмсэн хүмүүс ирдэг. Байгалийн халуун шавар, рашаан нь хүхэрлэг бүтээгдэхүүн тул дээрх өвчтэй хүмүүст яавч тохирохгүй. Тухайлбал хавдартай хүн цус алдах, даралт ихтэй зүрх муутай хүн муужирч унах аюултай.
-Танайхыг ажлын үзүүлэлтээрээ нилээд дээгүүр явдаг гэж сонссон юм байна...
-2007 оноос хойш манай хамт олон эрчимтэй ажилласны дүнд зохих амжилтад хүрсэн. Үүнийг ч холбогдох газар үнэлж байгаа. Сүүлийн гурван жил дараалан Стандартчилал хэмжил зүйн байгууллагын хамгийн өндөр шалгуурыг хэрэгжүүлэгч тохирлын тэм дэгт байгууллагаар шалгарсан. Нөгөө тэйгүүр нийгмийн хариуцлагыг дээдлэгч байгууллага. Учир нь Мон гол Улсад жилдээ ус, рашаан ашигласны, бас газрын, үл хөдлөх хөрөнгийн гэх мэтээр багагүй татвар төлдөг.
-Та Хужирт рашаан сувиллын ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ? Таныг уламжлалт анагаахын чиглэлээр докторын сэдэв дээр ажиллаж байгаа гэж дуулсан?
-Тиймээ.Хужиртын ирээдүйг би өөдрөгөөр төсөөлж байна. Байгалийн эрдэс бодис ямар хугацаанд хүний цусаар дамжин эрүүлжүүлдгийг лабораторийн судалгаа шинжилгээгээр баталгаажуулах ёстой. Хужирт рашаан сувиллын дэргэд өндөр хүчин чадалтай лаборатори байгуулах шаардлага тулгарсныг сувиллын зөвлөх эмч, Уламжлалт анагаахын хүрээлэнгийн эрдэмтэн доктор Цэрэннадмид болон холбогдох хүмүүст уламжилсан байгаа.
Ж.НАМЖИЛ

Сэтгэгдэл (0)