
Хонконгод H7N9 вирусын шувууны ханиадны эхний тохиолдол гарсан тухай ВВС мэдээлэв. Хятадын Шэньжэн мужийн тахианы аж ахуйд очоод ирсэн 36 настай ажилчин эмэгтэй шувууны ханиадаар өвдсөн аж. Эмэгтэйн биеийн байдал хүнд байгаа гэнэ. H7N9 вирусын шувууны ханиад энэ оны эхээр Хятадад гарч, 100 гаруй хүн халдвар авсан юм. Хонконгод гарсан энэ тохиолдлыг эх газрын Хятадаас гарсан шувууны ханиадны халдвараас үүдэлтэй гэжээ. ДЭМБ-аас “H7N9 вирусыг онцгой аюултай вирус гэж мэдэгдсэнээс гадна хүнээс хүнд дамжсан гэх баримт байхгүй” хэмээн мэдэгдсэн юм. Түүнчлэн өнгөрсөн арваннэгдүгээр сарын байдлаар 139 хүн H7N9 вирусын халдвар авснаас 45 хүн нас барсан гэх ДЭМБ-ын тоо баримт байна.
Сэтгэгдэл (1)
зочин (202.21.96.158)
энэ ханиад ч гэсэн нэг л биш ээ хүүхэд том хүн 1-2 хонолоо л бол хатгаа чагнахаар дандаа уушгины дунд хэсэгт типичные хатгаа байх юм маш амархан хүндэрч бна шүү