Хөгжлийн бэрхшээлтэй иргэд дугаарын хязгаарлалтгүйгээр замын хөдөлгөөнд оролцоно

Хөгжлийн бэрхшээлтэй иргэн замын хөдөлгөөнд дугаарын хязгаарлалтгүйгээр оролцох харилцааг зохицуулах журмыг баталлаа. Ингэснээр тээврийн хэрэгсэл жолоодох эрх бүхий хөгжлийн бэрхшээлтэй иргэн нь НИТХ-аас тогтоосон зарим автозамуудад улсын дугаарын ялгаваргүйгээр замын хөдөлгөөнд оролцох эрхтэй болж байгаа юм. Харин хөдөлгөөнд оролцохдоо тухайн иргэн Замын хөдөлгөөний дүрмийн гуравдугаар хавсралтын хоёрт заасан “Тахир дутуу хүн” тэмдгийг тээврийн хэрэгслийн урд салхины шилний жолоочийн талд болон хойд салхины шилний нүдэнд саадгүй харагдах хэсэгт байршуулах ёстой юм. Мөн тухайн тээврийн хэрэгслийг жолоодох зохих ангиллын үнэмлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэний үнэмлэхийг биедээ заавал авч явах ёстойг журамд тугажээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • bbbbb (203.169.48.142)

    2013-12-09

    zarim negen tegwel hudlaa hogjiin berhsheeltei hunii temdeg tawiad ywiishdee eniig yuj zohitsuulah we