Эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг дөрвөн хувь болгов
- 2013-12-23
- Эрүүл мэнд
- 0
Аж ахуйн нэгж, байгууллагын ажилтны сард төлөх эрүүл мэндийн даатгалын шимтгэлийн хэмжээг түүний сарын хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дөрвөн хувь /үүнээс ажил олгогч хоёр хувь, ажилтан хоёр хувь/ байхаар тогтоосон. Үүнийг ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн мөрдөх юм. Төрөөс эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нь хариуцдаг иргэд, их, дээд сургууль, коллеж, МСҮТ-ийн суралцагч, малчин, ял эдэлж байгаа хоригдлын эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг 670 төгрөгөөр тогтоосон. Харин гадаадын иргэн, харьяалалгүй хүний эрүүл мэндийн даатгалын сарын шимтгэлийн хэмжээг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний зургаан хувьтай тэнцүү байхаар тогтоожээ. С.ДУЛАМ

Сэтгэгдэл (6)
Зочин (124.158.88.10)
138. TMG
Зочин (124.158.88.10)
65. TMG
юу вэ (119.40.102.107)
ёооё угаасаа л 4 хувь байгааздээ би буруу ойлгоод байна
(124.158.90.78)
ingeed chanariin yalgaa yu bnaa adilhan bnashdee"
даатгал төлөгч (103.26.194.30)
тэглээ гээд юу өөрчлөгдөх юм. эрүүл мэндийн баталгаа илүү сайн болох юм уу?
.. (202.179.20.227)
ugaasaa l 4ni huvi shd...