ЭМЯ-ны оны шилдгүүд тодорлоо


ЭМЯ-ны хамт олон үдэж буй хуучин он, угтан ирж буй шинэ оныхоо босгон дээр бүтэн жилийнхээ хийж бүтээсэн ажил үйлс, амжилт бүтээлээ хуваалцсан “Тайлангийн хурал”-ыг 2013 оны 12 дугаар сарын 25-ны өдөр зохион байгууллаа. Энэхүү хурлын үйл ажиллагааны үеэр өнгөрч буй 2013 онд эрүүл мэндийн салбарт ээлтэй, тодорхой хувь нэмэр оруулсан хувь хүн болон, албан байгууллагуудыг тодруулж, мөн Эрүүл мэндийн яамны оны шилдгүүдээ шалгаруулан, “Болор цом”-ыг гардуулан өгөх ёслол боллоо.

alt

alt

       Эрүүл мэндийг дэмжигч энэрэнгүй үйлстэн: АНУ дахь Төвд - Монголын Шашин Соёлын Төв, Гүмбум Чамцэлин Хийд, Энэрэл Нигүүсэл Оюун Билгийн Төвийн тэргүүн АЖИА ГЭГЭЭН. Шагналыг УИХ-ын гишүүн асан Б.Батбаяр хүлээн авав. АЖИА ГЭГЭЭН нь Монгол улсад цусны эмгэг, хорт хавдраар өвдсөн хүүхдүүдэд зориулсан 50 ортой, шинэ эмнэлэг байгуулах ажлыг санаачлан эхлүүлсэн юм. Мөн эмнэлгийн барилгын өртөг болох 4.1 тэрбум төгрөгийг хувиасаа, өөрийн шавь нараас болон гадаад, дотоодын сайн санаат хүмүүсийн хандиваар босгосон.

alt

 Эрүүл мэндийг дэмжигч хүмүүнлэгийн үйлстэн: МУСТА жүжигчин Г.Ундармаа.

Тэрээр "Итгэлийн танхим" ТББ байгуулан, 2013 оны 10 дугаар сард УНТЭ-ийн яаралтай тусламжийн тасгийг хандивын журмаар, нийт 89 сая төгрөгийн бүрэн засвар хийж, тохижуулсан юм.

alt

 Эрүүл мэндийг дэмжигч төрийн түшээ: Улсын Их Хурлын гишүүн Л. Эрдэнэчимэг

УИХ-ын гишүүн Л.Эрдэнчимэг нь  Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан, 2013, 2014 оны эрүүл мэндийн салбарын төсвийг нэмэгдүүлэн батлуулах, Архины хяналтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахад идэвх зүтгэлтэй ажилласан юм. Мөн тэрээр Хөгжлийн бэрхшээлтэй иргэний нийгмийн хамгааллын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн асуудлыг тусган шийдвэрлэх талаар санаачилгатай ажилласан байна.

alt

Эрүүл мэндийг дэмжигч Төрийн бус байгууллага: Эрүүл идэвхтэй амьдрал клуб

 Тус байгууллага нь Эрүүл мэндийг дэмжих сантай хамтран хэрэгжүүлсэн төслийн хүрээнд 5 аймгийн 20 сумын иргэдэд вакуумжуулсан сургалтыг зохион байгуулж, 200 гаруй залуусыг архины хорт зуршлаас гаргасан байна. Монголын ирээдүй болсон өсвөр үе архи, тамхинаас татгалзааж, чөлөөт цагаа зөв, боловсон өнгөрүүлэх "Залуус-21" архигүй диско төвийг Эрүүл мэндийг дэмжих сантай хамтран байгуулж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн "Архигүй Монголын төлөө" урианд нэгдэх боломжийг бүрдүүлсэн. Мөн тэдний зүгээс "Архины хор хөнөөлийг бууруулахад бүх нийтийн оролцоо" үндэсний чуулганыг бодлого боловсруулагч, шийдвэр гаргагчид, архинаас татгалзсан залуус, төрийн бус байгууллагуудтай хамтран зохион байгуулсан нь архидан согтуурахтай тэмцэх хандлагыг өөрчилсөн чухал үйл явдал болсон юм.

 alt

  Эрүүл мэндийг дэмжигч түнш байгууллага: НОМУН ЭМНЭЛЭГ

 Хувийн хэвшлийн эмнэлгүүдээс сэхээн амьдруулах тасгийг анх байгуулсан ба мэс заслын яаралтай тусламж, үйлчилгээг Баянгол дүүргийн бүх хороо, Чингэлтэй дүүргийн 1-9 хорооны хүн амд үзүүлж, нийт мэс заслын 70-80 хувийг дурангийн аргаар хийж байна. Мөн амаржих газруудын нөхцөл байдал хүндэрч, тусламж, үйлчилгээг шилжүүлэн үзүүлэхэд нийслэлийн хамгийн олон хүн амтай Сонгинохайрхан дүүргийн эхчүүдийн эх барих тусламж, үйлчилгээг 1 сарын турш хүлээн авч дэмжлэг үзүүлж байсан нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч байгууллага юм.

alt

 Эрүүл мэндийг дэмжигч сонин: Өдрийн сонин

 Сэтгүүл зүйн ёс зүйг дээдэлж, эрүүл мэндийн салбарын мэдээ, мэдээллийг нийтлэхдээ баримтат тулгуурлан, тэнцвэртэй, үнэн бодит мэдээллийг олон нийтэд хүргэж байв.

alt

 Эрүүл мэндийг дэмжигч сэтгүүлч: Ч.Үл-Олдох

 Монголын өдөр тутмын сонин "Зууны мэдээ сонин"-ны Тоймчдын албаны дарга Ч.Үл-Олдох нь "Элэгний эмнэлэгтэй болгож өгөөч, төр засаг минь", Академич, биологийн шинжлэх ухааны доктор, профессор Ж.Оюунбилэгтэй хийсэн "Элэгний өвчнийг судлах загвар нь тарвага юм" ярилцлага, мөн "Эрүүл мэндийн салбарын шинэчлэл эмч нараа эмчлэхээс эхэлнэ" зэрэг салбарын тулгамдсан асуудлыг бодитойгоор дэвшүүлж, шийдлийг олоход төр засаг, бусад салбарын оролцоо, дэмжлэгийг эрчимжүүлэхэд чиглэсэн нийтлэл, ярилцлагаараа Эрүүл мэндийг дэмжигч сэтгүүлчээр шалгарлаа.

alt

 Эрүүл мэндийг дэмжигч веб сайт: Масс.мн/www.mass.mn/

 Эрүүл мэндийн салбарын мэдээ, мэдээллийг олон урьгалч байр сууринаас цаг алдалгүй, хамгийн олон тоогоор мэдээлж, хагас жилийн хугацаанд 125 мэдээллийг өөрийн цахим хуудсаар дамжуулан олон нийтэд хүргэсэн нь бусад сайтуудаас онцлог байв. Мөн ДЭМБ-ын Ерөнхий захирал Др Маргарет Чаны Монгол Улсад хийсэн анхны албан ёсны айлчлалын үеийн фото зургийг мэргэжлийн өндөрр түвшинд авч, мэдээ, мэдээллийг олон нийтэд танилцуулж байсан нь үйл явдлын мэдээ, мэдээллийг хүргэхдээ түргэн, шуурхай, үүрэг, хариуцлагатай хандан ажилладгийн тод илрэл болсон юм.

alt

 Эрүүл мэндийг дэмжигч засаг дарга: Дархан-Уул аймгийн Засаг дарга С.Насанбат

Орон нутгийн хөгжлийн сангаас Хонгор сумын Эрүүл мэндийн төвийн өргөтгөлийн барилгын 73,9 сая төгрөгийн санхүүжилтийг шийдвэрлэсэн, ногоон парк, усан оргилуур, хүүхдийн тоглоомын талбай, гудамжны гэрэлтүүлэг бий болгож, замын аюулгүй байдлын хяналтын камер суурилуулан иргэдэд ээлтэй орчин бүрдүүлсэн, мөн сургууль, цэцэрлэг, албан байгууллагуудад эрүүл мэндийг дэмжигч орчин бүрдүүлж, улсын хэмжээнд туршлага солилцох уулзалт, зөвлөгөөнийг зохион байгуулсан юм. Мөн Дэлхийн хотуудын холбооноос Дархан хотыг "Дэлхийн эрүүл хот"-оор өргөмжилсөн байна.

 Эрүүл мэндийн яамны 2013 оны шилдэгүүд,

 2013 оны шилдэг мэргэжилтэн: С.Энхжин /Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын мэргэжилтэн/

alt

 2013 оны шилдэг газар: Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газар

alt

 2013 оны шилдэг хэлтэс: Гадаад хамтын ажиллагааны хэлтэс

alt

 2013 оны шилдэг үйлчилгээний ажилтан: Г.Сүнжидмаа/Аж ахуй, үйлчилгээний багийн ажилтан/

alt

  2013 оны шилдэг бүтээл: Эрүүл мэндийн стандартууд- "ЭРҮҮЛ МЭНДИЙН БАЙГУУЛЛАГУУДАД ЗААВАЛ МӨРДӨХ БҮТЭЦ, ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ СТАНДАРТУУД"

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Bulai bulai (103.26.194.241)

    2013-12-29

    yun ch olon nominatstai shine jil ve.Zasgiin gazar ni hyanalt shinjilgeenii heltes ni gazriig ni muu bna gedegiig ni heleed bhad.ter heltes ni shildeg heltes mergejilten ni shildeg ajiltan kkkk

  • (103.26.194.83)

    2013-12-27

    Negch emch shagnaagui eruul mendiin salbar ym uu kk kk ,medrel muut Udval kk kk ,ene baliar avgai zailaachee