Агаар шүүгчтэй амны хаалтыг дотооддоо үйлдвэрлэдэг боллоо

Орхон аймагт агаар шүүгчтэй амны хаалт үйлдвэрлэж эхэлжээ. Шинэ оны өмнөхөн үйлдвэрээ ашиглалтад оруулсан байна. Агаарын бохирдол, үйлдвэрийн тоос, тортог, уурхайн ажилчид гээд ажил мэргэжлийн онц логоос хамааран амны хаалт зайлшгүй хэрэглэдэг олон хүн байдаг. Өнөөдрийг хүр тэл амны хаалт буюу мас- кийг манайхан хятадаас авч хэрэ глэдэг байсан. Тэгвэл анх удаа амны хаалтыг эх орондоо үйлдвэрлэж эхлээд байна. Тус амны хаалт нь үйлдвэрийн нөх- цөлд ашигладаг, агаарын бо- хирдлыг 95 хувь шүүдгээрээ давуу талтай аж. Мэдээж олон улсын М3 стандартад нийцсэн бүтээгдэхүүн гэдгээрээ хүлээн зөвшөөрөгджээ. Агаар шүүгчтэй амны хаалтыг “Мөнхийн цагаан жим” ХХК үйлдвэрлэж байгаа бөгөөд БНХАУ-ын технологиор үйлдвэрлэж байгаа аж. Түүхий эд нь хөвөн даавуу тул хүний биед харшил өгдөггүй гэдгийг тус үйлдвэрийнхэн хэлж бай на. Тус аймгийн “Эрдэнэт”, “Эрдмин”, “Эрдэнэт дулааны цахил- гаан станц” зэрэг томоохон үйлд вэрийн ажилчид өдөр бүр амны 4000 ширхэг хаалт хэрэг лэдэг. Одоогоор 2000 ширхэг хошуувчтай амны хаалт үйлдвэрлэж байгаа аж. Бүрэн хүчин чад лаараа ажиллавал өдөрт 5-10 мянган ширхэг бүтээг дэхүүн үйлдвэрлэх боломжтой юм байна. Харин зах зээлд бор луулах үнийг хараахан тогтоогоогүй байгаа юм байна. Өнөөдрийн байдлаар 15 иргэнийг ажлын бай- раар хангажээ. Ингэхдээ айм- гийн Хөдөлмөрийн хэлтэс дэх бүртгэлтэй иргэдээс сонгож авчээ. Тус компанийн захирал Ч.Батсүх “Хэрвээ үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаад эхэлбэл Орхон аймаг дахь үйлдвэрүүдийн ажилчдыг амны хаалтаар бүрэн хангах боломжтой. Цаашлаад Улаан- баатар хот уруу нийлүүлэх зорилт тавьсан. Өнөөдөр нийслэлийн агаарын бохирдол, утаа хамгийн том асуудлын нэг бо лоод байна. Харин утаа- наас хамгаалах энгийн арга бол маск хэрэглэх болоод байна” хэмээсэн юм. Орхон аймагт амны хаалтны үйлдвэр байгуулагдсан мэдээг сонссон хүмүүс ихээхэн дэмжиж байгаа аж. Тиймээс тун удахгүй хотын иргэд ч дотооддоо үйлдвэрлэсэн амны хаалтыг хэрэглэх бо- ломжтой болох таатай мэдээг дуулгалаа.

С.СҮРЭН
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • хэрэглэгч (103.9.90.195)

    2017-01-18

    ямар сайхан мэдээ вэ. хаанаас авч болох вэ. Хөдөө орон нутгийн аптекуудад байгаа юув Та бүхний ажилд амжилт хүсье. Үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж авъя аа

  • зочин (103.57.92.156)

    2016-11-27

    Энэ маш чухал шүү Амжилт хүсье

  • (103.26.194.24)

    2014-01-07

    Archaagui zasagaas deer ajil hiijee ene kompani,Altanhuyag bat uul hoyoroos deer setgejee

  • Хаяг (202.179.7.194)

    2014-01-06

    Орхон аймаг Баян-Өндөр сумын Дэнж багт байрладаг

  • huselt (202.72.245.122)

    2014-01-06

    haygiig n ugch bolohuu