Хэнтий аймгийн хүүхдийн тасгийн орыг шинэчлэв
- 2014-01-06
- Эрүүл мэнд
- 0
Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө эмчилгээний орчинг сайжруулах зорилгоор Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт аймгийн Засаг дарга Ж.Оюунбаатар орон нутгийн төсвөөсөө хөрөнгө шийдвэрлэн 22 шинэ ор олгожээ. Хүүхдийн тасгийн орыг 1980 оноос хойш шинэчлээгүй юм байна. Хүйтэн сэрүүний улиралд хүүхдүүдийн өвчлөл ихэсч ор хүрэлцэхгүй бэрхшээл хот, хөдөөгүй тулгардаг. Тиймээс энэ удаад ханиад томуугийн өвчлөл ихэссэн үед Засаг даргын тусламж нүдээ олсон ажил хэмээн эцэг эхчүүд болон эмч нар ам сайтай байгаа аж. С.ДУЛАМ

Сэтгэгдэл (0)