Тамхичдын тоо нэг тэрбум хүрэхэд ойрхон байна

Дэлхийн тамхичдын тоо нэг тэрбум хүрэхэд ойрхон байгааг Америкийн эрүүл мэндийн сэтгүүлийн судлаачид онцолжээ. Энэхүү дүнг гаргахад дэлхийн хүн амын сүүлийн 30 жилийн өсөлт нөлөөлсөн байна. Дэлхийн 187 оронд 1980 онд 721, 2012 онд 967 сая хүн тамхи татдаг гэсэн харьцуулсан судалгааг судлаачид гаргасан байна. Мөн 2030 он гэхэд тамхидалтын улмаас жил бүр найман сая хүн амиа алдахад хүрч болзошгүйгээс гадна XIX зуунд тамхины тахал 100 сая хүний амийг авсан бол XXI зуунд энэ үзүүлэлт өссөн хэвээр байвал тамхичдын тоо нэг тэрбумд хүрнэ гэж ДЭМБ- аас үзсэн байна. Тамхичдын нас баралтын шалтгаан нь зүрхний шигдээс, хорт хавдар, уушгин дахь агаарын хүүдийн хэвийн бусаар томрох зэрэг өвчнүүд байдгаас дунд буюу доогуур орлоготой орнуудад дээрх үзүүлэлт 80 хувьтай байдаг байна. Сүүлийн 10 жилийн хугацаанд тамхи татсаны улмаас амь насаа алдсан хүмүүсийн тоо бараг гурав дахин нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, дэлхийн хаа нэгтээ 6 секунд тутамд тамхинаас болж хэн нэгэн үхнэ гэсэн үг юм. Албан ёсны статистик мэдээнд өгүүлснээр сүүлийн арван жилийн хугацаанд тамхи гээч тахал 50 сая хүний амийг авч оджээ. Тамхи эрчүүдийн 15 хувьд, эмэгтэйчүүдийн нас баралтын долоон хувьд нь буруутай аж. Манай өмнөд хөрш БНХАУ-д тамхийг гол “алуурчин”- аар тодруулаад байна. Жил бүр тамхи 1.2 сая хятад хүний амийг залгидаг гэнэ. 2030 он гэхэд энэ тоо 3.5 саяд хүрэх төлөвтэй байгаа юм. Ялангуяа Ази, Ойрхи Дорнод болон Африк тивд тамхичдын тоо нэмэгдсээр байна. Тамхинаас болж нас барсан хүмүүсийн бараг 80 хувь нь эдгээр бүс нутгуудад орших ядуу, буурай хөгжилтэй орнуудад амьдарч байжээ. Үүний зэрэгцээ тамхи үйлдвэрлэгч компаниуд тамхины хор хөнөөлийн талаарх бодит мэдээллийг хэрэглэгчдээс нуусан хэвээр байгаа юм. Ингэснээр дэлхийн тамхи үйлдвэрлэгч томоохон зургаан компани 2010 онд 35.1 тэрбум ам.долларын орлого олжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (203.194.113.54)

    2014-01-09

    manai naiz nariin 10 khvn tytamiin 8 tamkhichin