Эрүүл мэндийн даатгалаар хувийн эмнэлэгт эмчилгээ хийлгэх боломжтой

Эрүүл мэндийн даатгалын сангаас даатгуулагчид олгох эмнэлгийн тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн нэмэгдүүлхээр шийдвэрлэжээ. Эрүүл мэндийн сайд, Сангийн сайд, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын хамтарсан тушаалаар даатгалаас олгох хувьсах зардлын хэмжээ багагүй хувиар өссөнийг Нийгмийн даатгалын ерөнхий газраас мэдээлсэн юм. Даатгуулагч улсын эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн бол өвчний оношноос нь хамааран дунджаар 300 мянган төгрөг, хувийн хэвшлийн эмнэлэгт дунджаар 175 мянган төгрөгийг эрүүл мэндийн даатгалын сангаас төлөхөөр болжээ. Энэ нь өнгөрсөн онд мөрдөж байсан хэмжээнээс 25-60 хувиар өссөн үзүүлэлт юм. Түүнчлэн амбулаторын тусламж, үйлчилгээний хувьсах зардлын хэмжээг 15 мянган төгрөгөөр,оношлогоо шин жил гээний зардлыг 55 мянган төгрөгөөр, уламжлалт эмчилгээний зардлыг 117 мянган төгрөгөөр, нөхөн сэргээх тусламж, үйлчилгээний зардлыг 110 мянган төгрөгөөр тус тус шинэчлэн тогтоосон нь өмнөх оныхоос 40 гаруй хувиар нэмэгдсэн байна.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)