Энэ долоо хоногийн өрнийн зурхай
- 2014-01-13
- Эрүүл мэнд
- 0
Хонь
Долоо хоногийн эхээр ихэнх хониныхон ганцаараа амар тайван байх нам жим байхыг чухалчилна. Өөрийн хамгийн нууц мөрөөдөл төлөвлөгөөгөө бусдаас нуу. Сүүлийн үед үүссэн асуудлыг шийдэхэд тус болох мөнгөн орлого бий болно. Өөрийгөө удирдаж зоригтой байхыг одод зөвлөж байна. Хижээл насны эмэгтэйчүүдийн бие лагшин муудах талтай байгаа бол долоо хоногийн сүүлээр сэтгэл санаа тогтворгүйтэж, гутарна. Эрүүл мэнд болон өөрөө өөртөө үнэнч үлдэхийн тулд юу хийх талаар сайн бод.
Үхэр
Долоо хоногийн эхээр өөрийн сул дорой, хий хоосон мөрөөдлөөс болж алдаа гарган, худалдаа наймаа, уран бүтээлийнхээ ашгийг алдана. Бүдүүлэг хүнтэй учирч дээрэмдүүлж болзошгүй. Сүм хийдэд очиж ном уншуул. Аз ивээж, зөн совин чинь биелэлээ олно. Гэнэтийн мэдээ таны амьдралд бүхэлд нь өөрчлөлт оруулна. Бодолгүй үг, үйлдлээс болгоомжил. Хуучин төслөө сэргээвэл ашиг авчирч болзошгүй. Зөвхөн өөрийн зөн совин, ухаан бодолд итгэж бусдын зөвлөгөөг бүү сонс.
Ихэр
Шинэ ажлын долоо хоног эхлэж энэ ордныхон хилийн чанад руу аялалаар болон ажлаар явахыг илүүд үзнэ. Бодит төслийн ажлууд маш чухал байх болно. Хэрэв ажлын үр дүн бүтээмжээ сайжруулах шаардлага гарвал багаараа хамтран шинэ санаа гаргаж шийдвэрлэх нь зүйтэй. Тулах цэгээ олж, орчиндоо авталгүй, өөрийн үзэл бодолдоо тууштай бай. Өөрчлөлт шинэчлэлтийн хойноос хөөцөлдөхгүй байхыг одод зөвлөж байна. Ямар нэгэн тулгамдсан асуудлыг шийдэх ч хэрэггүй. Харин бичиг баримтаа цэгцлээрэй. Аз турших, цахилгаан болон огтлогч багаж хэрэгсэлтэй ажиллахаас зайлсхий. Зөвхөн туршлагатай аргаар ажил үйлдлээ хийгээрэй.
Мэлхий
Ажлын долоо хоног эхлээд завгүй байгаа хэдий ч эрүүл мэндээ бэхжүүлж, хортай зуршлаасаа салах, шинэ горимд дасч эхлэхэд тохиромжтой. Хэн нэгэн хүний дотно байдал танд тусламж өгөх хандлагатай байна. Нийгмийн байдал хүнд хэцүү болсон энэ үед та өөрийн хариуцлага үүргээ ухамсарлан, аливаа саад бэрхшээлийг даван туулна. Санхүүгийн асуудлууд сайжирч долоо хоногийн төлөвлөгөө болон болох үйл явдалууд нэмэгдэнэ. Ойр дотныхон тусалж дэмжих бөгөөд тэдний үнэнчийг дахин батлах болно. Харин долоо хоногийн сүүлээр таны хэт өрөвч зөөлөн сэтгэлээс болж нэлээд асуудал үүсэх бөгөөд энэ нь таны хувийн орон зайд сөргөөр нөлөөлнө. Гэнэтийн зочиддоо зориулан урьдаас бэлдэх нь танд хялбар байна. Гэртээ амрах илүү тайван, тухтай нөхцөл байдлыг бүрдүүл.
Арслан
Долоо хоногийн эхээр өчүүхэн жижиг асуудал ч таны хувьд маш хүнд санагдана. Сэтгэл хангалуун байдал нь таныг тайван аргаар дарамт шахалт бүхий нөхцөл байдалтай тулгарахад тусална. Ямар ч төсөл болон бизнест хамрагдсан бай хэрэгжүүлэхээс илүүтэйгээр гайхалтай санаа олоход анхаар. Аз туршсан үйлдэл хийж болохгүй. Гэнэтийн мэдээ нь таныг төлөвлөсөн ажлаа дахиж харахад хүргэнэ. Шинэ сургалтанд хамрагдсанаар таны үзэл бодол тэлэгдэхээс гадна ур чадвар тань нэмэгдэх болно. Энэ нь таныг шилдэг ажилтан болоход нөлөөлнө. Аливаа үйл ажиллагаанд амжилт гаргахад таны бүтээлч санааг амьдралд хэрэгжүүлэх чадвар хурц ухаан, оюуны өндөр чадавхи, шийдэмгий байдал чинь тусална.
Охин
Долоо хоногийн эхээр таныг амжилт хүлээж байна. Өр зээл болон сэтгэлд нийцээгүй асуудал хоёрын аль нэг нь хялбараар шийдэгдэж сэтгэл хангалуун байна. Таны амьдралд шинэ шинэ өөрчлөлт гарч амьдралын хэв маяг онцгой мэдрэмжүүд, бусадтай харилцах харилцаа гэх мэт олон тал дээр тааламжтай өөрчлөлтүүд гарна. Долоо хоногийн сүүлээр олон яаралтай ажил гарч нэг дор хэд хэдэн асуудал шийдэхээс аргагүй болно. Маргаан гарч үнэн сэтгэлээсээ илэн далангүй ярилцсанаар маргааныг тайлах болно. Амралтын өдрийг тайван өнгөрөөж харин шинэ долоо хоногт эхэлсэн ажлаа эцэст нь хүргэхийн тулд идэвхи гаргах хэрэгтэй.
Жинлүүр
Энэ долоо хоногийн эхээр од эрхсийн зүгээс үзүүлэх нөлөө харилцан адилгүй байх бөгөөд энэ нь танд томоохон сорилт болно. Гэрээ хэлэлцээ байгуулах ажил тасалдаж, томоохон алдагдал хүлээх бөгөөд хууль эрх зүйтэй холбоотой асуудал төлөвлөснөөр болохгүй бололтой. Хайр дурлалын харилцаа хүчтэй байх хэдий ч гэр бүлийн зүгээс таны энэ харилцааг хүлээн зөвшөөрөхгүй байж мэднэ. Хүлээцтэй байж бүхнийг ухаанаар шийд. Харин долоо хоногийн сүүлээр та сугалаа хожих шагнал, бэлэг авах магадлалтай. Санхүүгийн алдагдал, мэдрэлийн цочролд орохгүйн тулд ажлын идэвхээ багасгасан нь дээр. Хэдий гэр бүлийнхэндээ гаргах цаг бага, ажил ихтэй байх боловч хүүхдүүддээ урмын үг хэлж, тэд өөрт тань ямар их хэрэгтэй хүмүүс болохыг сануул.
Хилэнц
Долоо хоногийн эхээр хамт олны арга хэмжээ, олон нийтийн ажил хэрэгт оролц. Ер бусын шинэ зан ааш, чадвараа нээнэ. Ухаалгаар цагийг ашиглан шийдэх ёстой асуудлаа яаралтай шийд. Аз туршилт, мөрийтэй тоглоомноос зайлсхий. Өөрийн чинь дэглэм алдагдсанаар эрүүл мэнд чинь муудах хандлагатай тул стрессээ өөрөөсөө гаргаж дасгаж хөдөлгөөн хийж өөрийгөө зугаатай байлга. Долоо хоногийн сүүлээр сүүлийн үед үүссэн санхүүгийн асуудлыг шийдэхэд туслах тодорхой хэмжээний мөнгө орж ирж магадгүй. Шударгаар буруугаа хүлээх нь эв найрамдлыг аврахад тус болно. Та иймэрхүү нөхцөл байдлаас зайлсхийхийн тулд анхааралтай байх дадлага хийх хэрэгтэй.
Нум
Долоо хоногийн эхээр хүндхэн нөхцөл байдалд орох төлөвтэй. Таны бизнест түншүүдийн оруулах хөрөнгө оруулалтын асуудалд болгоомжтой ханд. Мөн таны хайр сэтгэлд их саад учирна. Гэхдээ та энэ саадуудыг давж чадна. Эрүүл мэнддээ анхаарал тавь. Хэрвээ та тайван байхгүй бол таны архаг хууч өвчин улам сэдрэх магадлалтай. Таны ажлын нөхцөл байдал ажлын бүтээмжинд тань сөргөөр нөлөөлж байсан ч энэ талаар даргадаа цухуйлгах хэрэггүй. Та үнэхээр олон ажлыг гайхмаар амжуулах юм. Таны эрч хүч ажлын эцсийн үр дүнд эерэгээр тусгалаа олно. Хүсэл мөрөөдөлдөө өөрийн эргэлтээ хий.
Матар
Шинэ долоо хоног таагүй эхэлнэ. Түгшүүр нэмэгдэж ирээдүйдээ санаа зовнино. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, мэдрэхүй, бодол үйлдлээ цэгцэл. Ажил хэргээ дуусгах, өнгөрсөн бүхэндээ дүгнэлт хийх, дотны хүнтэйгээ харьцахад тааламжтай байна. Шудрага болон идэвхитэй явдал нь байдлыг засахад туслах боловч гэнэтийн цочмог уур ба тэвчээргүй зан тань асуудлыг шийдэхэд төвөг учруулна. Харин долоо хоногийн сүүлээр эрүүл мэндэд таагүй учраас амьдралын эрч хүч буурна. Сэтгэл тавгүйтэж бие ядарна. Аль болох эмийн бус эмчилгээг сонгох хэрэгтэй. Амралтын өдрийг гэр бүлтэйгээ өнгөрөө.
Бумба
Долоо хоногийн эхээр эрэгтэйчүүд өөрийнхөө мэдрэхүйг шинжиж гомдлыг уучилах бол эмэгтэйчүүд хувийн асуудлаа шийдэх болно. Өөрт таатай зүйл, эсвэл шаардлагатай зүйлийн хооронд сонголт хийх болно. Ирээдүйд итгэх итгэлээ бүү алдаарай. Саад тотгорт анхаарлаа хандуулахгүйг хичээ. Сексийн ба хайр сэтгэлийн харилцаа нь өөрт тань баяр баясгалан өөртөө итгэх итгэлийг авчирна. Харин долоо хоногийн сүүлээр амьдрах эрч хүч өндөр байна. Урьдын бодол санаа хэрэгжихэд таатай. Бүтээлч чадвар, бэлгийн эрч хүч зөн мэдрэхүй бүгд нэмэгдэнэ. Санхүүгийн ажилд амжилт гарна.
Загас
Долоо хоногийн эхээр тантай уулзах хэн нэгэн нь таны бодолд хүчтэй нөлөө үзүүлнэ. Байгууллагадаа шилдэг нь бай. Түншлэгч, удирдлагатайгаа хийсэн харилцаа хэлэлцээгээ дахин хар. Төлөвлөгөөгөө хэрэгжүүлэхийн тулд удирдлагаасаа дэмжлэг авна. Чухал асуудлаа хойшлуулах хэрэггүй. Харин долоо хоногийн сүүлээр ойрынхоо хүмүүсийн нэгэнтэй нь маргаж болзошгүй. Бага зэрэг цочролын дараа бүх зүйл тайван болж гэрт тань ая тухтай тайван байдал ирнэ. Хамт олны ажил үйлс амжилттай байна. Сэтгэлийн хөдлөл, үйлдлээ хянаж бай. Хүнд ам гарч, биелэгдэхгүй юм бүү амла.

Сэтгэгдэл (0)