Фитнесст явж байгаа бол танд ингэж зөвлөмөөр байна

Хэрэв та фитнесст явж байгаа эсвэл явах шийдвэр гаргасан бол эдгээр зөвлөгөөг дагаарай.

1. Фитнесст явж байхдаа шингэн юм маш сайн уу
Ус нь чамайг эрч хүчтэй байхад тусална. Шингэнийг хангалттай хэмжээгээр уух нь биеийн чинь температур, болон зүрхний цохилтыг чинь зохицуулдаг. Нэг цаг дасгал хийхэд, нэгээс илүү хэмжээний ус гадагшлуулж мэднэ. Хангалттай хэмжээний ус ууж хөлсөөр алдсан шингэнээ нөхөж, сэргээхгүй бол дасгал хийсний дараа булчин чинь өвдөж, толгой эргэж, сульдаж мэднэ. Дасгал хийхээсээ 20-30 минутын өмнө ядаж нэг аяга ус уу. Дасгал хийх явцдаа 15 минут тутамд нэг аяга ус уух хэрэгтэй.

2. Өмнө нь болон дараа нь ид
Дасгал хийхийнхээ өмнө уураг, удаан шатдаг нүүрс ус агуулсан хүнс ид. Дор хаяж нэг цагийн өмнө юм идсэн байхгүй бол, дасгал чинь огт үр дүнгүй болж, дэмий булчингаа ядрааснаас өөрцгүй болно. Мөн юм идсэнийхээ дараа шууд дасгал хийж болохгүй. Мөн дууссаныхаа дараа нэгээс хоёр цагийн дотор тэжээллэг хүнс ид. Тэгвэл саяжин ажиллуулсан булчингуудыг чинь чангалахад ч тустай.

3. Бие халаалтаа хий
Дасгал хийхийнхээ өмнө хөлсөө нэг сайн гаргаад ав. Эхэндээ жаахан ядрах л байх. Гэхдээ дасаад ирмэгц хөлсөө гаргах нь чамайг ядраадаг бус харин хөнгөрүүлдэг “ажил” болох болно. Олон бүсгүйчүүд бие халаалт хийлгүйгээр шууд үндсэн дасгал руугаа орох сонирхолтой байдаг. Халаагүй бие дасгалаа үр дүнтэй хийхгүй учраас, хэрвээ фитнессд мөнгөө дэмий үрье гэж бодоогүй л бол заавал эхлээд хэдэн минут гүйлтийн зам дээр гүйгээрэй. Хэрвээ жингээ хасах гэж байгаа бол богино хугацаанд гүйхээс илүүтэй 10-15 минут тогтмол дундаж хурдаар алхах нь үр дүнтэй байдаг. Гүйснийхээ дараа хөнгөн чанарын сунгалтын дасгалууд хийж байж үндсэн дасгал руугаа орно.

4. Ихэсгэ
Бүсгүйчүүдийн фитнессийг дундаас нь орхидог нэг шалтгаан бол, эхэндээ жингээ хурдан хаяад байсан хирнээ сүүл рүүгээ огт үр дүнгээ өгөхөө больчихлоо гэх. ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС уншина уу.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)