Нүүрнийхээ хэлбэртээ тааруулан үсээ засуулцгаая

Эмэгтэй хүн бүр дур булаам төрхтэй болохыг хүсдэг. Харамсалтай нь толины өмнө тухтай суух цаг ховорхон. Энэ байдлаа үнэтэй хувцас, брэндийн гутал, тансаг гоо сайхны бүтээгдэхүүнээр далдлах гэж яарахаасаа өмнө сайхан үс хүний бие, нүүрний өөг далдалдаг шидтэйг санаарай. Өөртөө зохисон засалттай бол үсээ янзлах гэж цаг барах шаардлагагүй, хурдхан боогоод, шуугаад эсвэл угаасныхаа дараа сэгсрээд л “гоёчихож” болно. Харин үсээ засуулахаар салонд орж, сэтгүүлийн зураг сонгохоосоо өмнө нүүрний хэлбэрээ зөв тодорхойлон хэрхэн засуулахаа төлөвлөсөн нь дээр. Дараа нь мэргэжлийн үсчинд хандвал та ямар ч салоноос сэтгэл хангалуун гарах болно. Хүний нүүрний хэлбэрийг долоо ангилдаг ба нүүрнийхээ хэлбэрийг тодорхойлохын тулд хэд хэдэн хэмжилт хийж, хооронд нь харьцуулах хэрэгтэй.a) Шанааны ясыг дайруулж, нүүрний өргөний хэмжээг авна.
б) Эрүүний өргөнийг хэмжинэ.
в) Духны өргөнийг хэмжинэ.
г) Хуйхны ирмэгээс эрүү хүртэл уртын хэмжээ авсанаар өөрийн нүүрний хэлбэрийг тодорхойлж болно.

Нүүрний хэлбэрт тохирох үс засалтын 7 арга

1. Зууван
Ерөнхийдөө урт нарийхан, эрүү, дух, шанааны өргөний хэмжээ ойролцоо, хуйхны ирмэг нь дугуй байдаг. Урт богино, буржгар шулуун гээд л бүх хэлбэрийн үс засалт зохидог болохоор зууван хэлбэртэй нүүр нь “төгс” хэлбэртэй хэмээн тооцогддог. Тиймээс үсний хэв маягийг өөрчлөхдөө “муухай харагдах вий” гэж санаа зовох хэрэггүй. Ихэнх үсний моделууд зууван царайтай байдаг. Аль болох үсээ хойш нь самнаж, нүүрнийхээ “төгс” хэлбэрийг тодотгож байх хэрэгтэй. Духруугаа өтгөн үс /чёлка/ гаргах хэрэггүй. Нэмж хэлэхэд алдартай хүмүүсийн үсний засалтыг анзаарч байхад илүүдэхгүй бөгөөд Женнифер Анистон, Камерон Диаз, Мариан Кери, Синди Кроуфорд, Шэрон Стоун, Ума Турман, Жулиа Робертс нарын нүүрний хэлбэр зууван юм байна.

2.Гонзгой буюу тэгш өнцөгт
Нүүр нь хэт урт, эрүү дух нь өргөн болохоор ерөнхийдөө тэгш өнцөгт хэлбэртэй харагддаг ба ихэнхдээ жижиг эрүүтэй, өндөр духтай байдаг. Тиймээс нүүрнийхээ хэлбэрийг тэнцвэржүүлэхийн тулд духруугаа шингэн үс /чёлка/ гаргаарай. Ингэснээр нүүр нарийхан, эрүү урт харагддаг. Үсний уртын хувьд хүссэнээрээ засуулж болох ба шаталсан тайралт гайхалтай зохидог. Гэхдээ хэт урт үс нүүрний хэлбэрийг тодотгодог гэдгийг санахад илүүдэхгүй. Мөрөө хүрсэн урттай үс илүү зохимжтой. Шулуун үстэй бол хагалж самнасан нь дээр. Алдарт дуучин Жанет Жексон, загвар өмсөгч, гар бөмбөгийн тамирчин Габрел Рийсе, супермодел Ники Тэйлор нарын нүүр гонзгой хэлбэртэй болохоор тэднээс үлгэр авч болох юм.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНДЭЭС ОРЖ УНШААРАЙ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • Gaga (140.130.95.154)

    2014-01-14

    Gonzgoi tegsh ontsogt 2 adilhan ymuu?