“МОНОС ФАРМ” компани шилдэг харилцагчидаа тодруулж 100 сая төгрөгний үнийн дүн бүхий шагналаар шагналаа


Эм, эрүүл мэндийн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийн салбарт тэргүүлэгч Монос Фарм компани “ОНЫ ШИЛДЭГ ХАРИЛЦАГЧ ТОДРУУЛАХ” үйл ажиллагааг амжилттай зохион байгууллаа.

Монос Фарм компанийн зүгээс Монголд үйлдвэрлэсэн эм, эрүүл мэндийг бүтээгдэхүүнийг олон нийтэд амжилттай таниулсан, үнэнч тууштай хэрэглэгчидээ шалгаруулахын зэрэгцээ 2014 онд шинэчилэн гаргаж буй гүйлсэн булчирхайн үрэвслийн эсрэг “ТОНЗИЛМОН СПРЭЙ”, орчин үеийн эмчилгээний нийлмэл найрлага бүхий өвчин намдаах “МОНАЛЬГИН” гэсэн брэнд бүтээгдэхүүнээ танилцуулсан бөгөөд энэхүү үйл ажиллагаанд Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж буй 260 эмийн сангийн төлөөлөгчид оролцжээ.

Монос эмийн үйлдвэрийн шилдэгүүдээр Хонхондой, Энхэс тэргүүтэй эмийн сангууд тодорч 12 харилцагч газрын диваажин Хайнаньд аялах, 12 харилцагч үзэсгэлэнт Байгаль нуурт аялах аялалын эрхийн бичгээр, нийтдээ 35 эмийн сан 18 сая  төгрөгөнд бараа бүтээгдэхүүн авах эрхээр тус тус шагнагдлаа.

Түүнчлэн оны шилдгүүдийг шалгаруулах үйл ажиллагааны бас нэгэн сюрприз бол “NISSAN NOTE” маркийн суудлын автомашины шагналтай азтанг шалгаруулах үйл ажиллагаа байсан бөгөөд энэхүү супер шагналын эзнээр Хангид эмийн сан шалгарсан байна.

Эрүүл энхийн ээлжгүй манаанд зогсож, эрдэнэт хүний амь нас, эрүүл мэндийн төлөө эрхэм үүргээ биелүүлэн, буянт үйлсийг бүтээгч эрүүл мэндийн салбарынхан ийнхүү нэгэн үдшийг халуун дулаан уур амьсгал, дуу хуур баяр хөөртэйгээр өнгөрүүлжээ.

 IMG_0191 

IMG_0200 IMG_0209 IMG_0229 IMG_0230 IMG_0252 IMG_0259 IMG_0282 IMG_0289 IMG_0313IMG_0307

IMG_0336

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)