Монголд ХДХВ-ийн халдварын 763 тохиолдол байж болох эрсдэл байна
- 2014-01-15
- Эрүүл мэнд
- 0
Өнгөрсөн долоо хоногт улсын хэмжээнд
(Улаанбаатар хотын 9 дүүрэг, 19 аймаг) 107.503 хүн амбулаториор
үйлчлүүлсний 8.711 (8.1%) нь ТТӨ-тэй гэж оношлогдогдсон байна.Улаанбаатар хотод 9.4%, аймаг орон нутагт 6,7% болж өвчлөл бага зэрэг нэмэгдсэн үзүүлэлттэй байна.
Улсын хэмжээнд ТТӨ-өөр өвчлөгсдийн 86.1%-ийг 15 хүртэлх насны хүүхдийн өвчлөл, 65.4%-ийг 4 хүртэлх насны хүүхдийн өвчлөл эзэлж байна.
ХӨСҮТ-ийн Вирүс судлалын лабораторид нийт 64 сорьцод шинжилгээ хийхэд томуугийн вирүс илрээгүй.
Амьсгалын замын хүнд халдвар буюу уушгины үрэвслийн шалтгаантай эмнэлэгт хэвтэгсэд нийт эмнэлэгт хэвтэгсэд өмнөх долоо хоногоос 8.9%-иар бага байна.
Өвчлөлийн байдал Улаанбаатар хотод цочмог халдварт өвчний 157 тохиодол бүртгэгдснээс 91 нь салхин цэцэг, 19 цусан суулга, 19 гар хөл амны өвчин, 15 шар гарсан байна.
ХӨСҮТ-ийн Сүрьеэгийн тандалтын албанд 114 хүн хандаж үйлчлүүлснээс шинэ сүрьеэгийн 12 тохиолдол илэрч, бүртгэгдэн эмнэлгийн хяналтанд орлоо.
ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд 662 хүн хандаж үйлчлүүлснээс 321 нь урьдчилан сэргийлэх болон сайн дурын шинжилгээнд хамрагджээ. Монгол улсад байж болзошгүй ХДХВ-ын халдварын 2014 оны байдлаарх тархалтын тооцооллыг ДЭМБ-тай хамтран тооцож гаргасан байна. Энэ тооцооллоор ХДХВ-ийн халдварын 763 тохиолдол байж болох эрсдэл байна гэжээ.
ХӨСҮТ-ийн клиникийн тасагт 350 өвчтөн хэвтэн эмчлүүлж байна.Үүнд сүрьеэгийн 150, салхинцэцэг 41 өвчтөн зонхилж байна.
Т.Далай


Сэтгэгдэл (0)