Хүний биед хамгийн хор хөнөөлтэй ундааг нэрлэжээ

Эрик Стайсаар удирдуулсан америкийн хэсэг эрдэмтэн хүний биед хамгийн хор хөнөөлтэй ундаа бол төрөл бүрийн сүүн коктейль гэж нэрлэсэн байна. Мэргэжилтнүүдийн хэлж байгаагаар бол сүүн коктейльд их хэмжээний саахар, тос байдаг, тэгээд ч ийм ундааг шарсан төмс, гамбургертэй хамт хэрэглэдэг нь эрүүл мэндэд муугаар нөлөөлдөг гэнэ. Эрдэмтэд сургууль дээрээ шоколадтай сүүн коктейль байнга уудаг 100 сурагчид туршилт судалгаа хийж үзэхэд яг л хар тамхи шиг тархи мэдрэлд нөлөөдгийг тогтоосон байна. Их хэмжээний саахар, сүүний тослогтой учраас мэдээж таргалуулдаг байна. “Бид таргалуулдаг шалтгаануудын талаар олон тооны судалгаа хийж үзсэн. Энэ талаарх олон ч ном зохиол судаллаа. Хүн чихэрлэг зүйл, саахар хэдий л их хэрэглэнэ, дахин дахин их хэрэглэх дуршилтай болдог” гэж мудлаач хэлжээ.  “Ийм байдлаар тархиа идэвхжүүлээд байх юм бол саахрын хэрэглээгээ хянахад улам л хэцүү болно” гэж Колумбын их сургуулийн эрдэм шинжилгээ судалгааны төвийн багш Николь Авена хэлжээ. Хоол хүнсээ тохируулан хэрэглэж турахыг хүсч байгаа хэн ч сүүн коктейль нэг удаа л уух юм бол хамаг төлөвлөгөө чинь нурж ийм амттаныг дахин дахин уух дуршилтай болно, тэгээд ч хортой шүү дээ гэжээ.
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (6)

  • za (202.131.233.174)

    2014-01-23

    neeeg goy tsarainaas tsaishgvi!!!

  • zz (103.26.193.27)

    2014-01-23

    cola bas hamgiin muu undaa shuu

  • атар (182.160.1.65)

    2014-01-21

    ЧИХЭР ИДЭХЭД УЛАМ ДАХИН ДАХИН ИДМЭЭР САНАГДДАГ НЬ Ч ҮНЭН ШҮҮ тэгээд л таргалаад байдаг

  • zochin (112.72.13.77)

    2014-01-21

    Olon niited xurgex medeelel tawij baij ug usegnii aldaagui bichij bai l daa. Zow bichix durmee medexgui bol baga angiin surax bichig olj awaad meddeg bolmoor yum.

  • (103.26.194.34)

    2014-01-20

    Saahar gej bichihiin oron chiher gej Mongolooroo bichvel zugeersen dee..

  • Deegii (103.9.90.248)

    2014-01-20

    Шейк юм байна