Орон нутгийн эмнэлгүүдэд анхаарлаа хандуулахыг сануулав

Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт тэргүүтэй хүмүүс өчигдөр Эрүүл мэндийн яамны үйл ажиллагаатай танилцаж , цаашид тус салбарын эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар харилцан санал солилцжээ. ЭМЯ-аас 2012-2013 онд хүн амд эмнэлгийн тусламж үйлчилгээг чанартай, хүртээмжтэй хүргэх нөхцөл бололцоог хэрхэн бүрдүүлсэн, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх болон дархлаажуулалтын үр дүн, эх нярайн эндэгдэл буурсан талаарх мэдээллийг энэ үеэр өглөө. Түүнчлэн Монгол Улсад эрүүл мэндийн даатгалын тогтолцоо бий болж хөгжсөн 20 жилийн хугацаанд даатгалд хамрагдагсдын тоо жил бүр нэмэгдэж, 2012 оны байдлаар нийт хүн амын 90,4 хувь нь эрүүл мэндийн даатгалд хамрагдаад байгаа аж. Мөн эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлж буй долоон төрлийн тусламж, үйлчилгээнд 2012 оны байдлаар 106,7 тэрбум төгрөг санхүүжүүлсэн, бөгөөд нийт тусламж , үйлчилгээний зардлын 62,8 хувийг хэвтүүлэн эмчлэх тусламж, үйлчилгээнд зарцуулсан талаар мэдээлэл өгөв. Ингээд байнгын хорооны гишүүд хөдөөгийн эмнэлгийн хангамж, тоног төхөөрөмж, хүний нөөцийн асуудал, болон орон нутгуудын эмнэлгүүдэд шаардлагатай байгаа тоног төхөөрөмжийн судалгаа байгаа эсэх, судалгаа байгаа эсэх, хүүхдийн эмчийг сургаж, бэлтгэх талаар салбарын яам ямар арга хэмжээ авч хэрэгжүүлэх асуудлыг хөндөв. Түүнчлэн гишүүдийн зүгээс орон нутаг болон нийслэлд баригдаж байгаа эмнэлгийн барилгуудын явц байдлын талаар асууж, дутуу орхисон барилгуудыг хэзээ дуусгах болон удаашралтай баригдаж байгаа барилгын ажлуудыг түргэвчлэх хэрэгтэй байгааг анхааруулсан юм.

С.ХОРЛОО
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)