Говь-Алтай аймаг “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтээ хийлээ

Говь-Алтай аймгийн ЗДТГ, Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг, өрхийн эрүүл мэндийн төвүүд хамтран “Эх, хүүхдийн эрүүл мэнд, олон нийтийн оролцоо” сэдэвт нээлттэй хаалганы өдрийг зохион байгуулжээ. 2014 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр болсон энэхүү нээлттэй хаалганы өдөр нь тус аймгийн “Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жил”-ийн нээлтийн үйл ажиллагаа байв.



 Нээлттэй хаалганы өдөрлөгийг “Эрүүл эхээс эрүүл хүүхэд төрнө”, “Жирэмсний эхний 3 сарын хяналт”, “Эрхтэн тогтолцооны эмгэг өвчнүүдийн тухай”, “Жирэмсний аюултай шинж”, “Эх, хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр”/ягаан/, ”Дархлаажуулалт”, “Төрсний дараах эхийн асаргаа сувилгаа, хяналт”, “Нярай, хүүхдийн асаргаа сувилгаа, хяналт”, “Эх, хүүхдэд үзүүлж буй тусламж үйлчилгээний хөгжил”, “Осол, гэмтлээс урьдчилан сэргийлэх”, “Өсвөр үеийн эрүүл мэндийн боловсрол”, Хүүхдийн амин дэм ”Олон найрлагат бичил тэжээл”, “Бэлгийн Замаар дамжих халдварт өвчин”, 0-5 насны Хүүхдийн өвчин “ХӨЦМ”, “Эх, хүүхдийн эмийн зохистой хэрэглээ”, мөн “Хүчирхийллийн тухай” гэсэн 16 хэсэгт өртөөлөн, зөвлөгөө, сургалт, сурталчилгаа, мэдээллийг хүргэжээ. Энэхүү өртөөчилсэн сургалтаар 1320 иргэнд үйлчлилгээ үзүүлж, зөвөлгөө, мэдээлэл өгөхийн сацуу, 16 төрлийн зөвлөмж, гарын авлага, тараах материалыг хэвлүүлэн 1500 гаруй хүмүүст түгээсэн байна.

Мөн өглөөний 10.00 цагт Эрүүл мэндийн газарт 70 гаруй албан байгууллагад “Эх, үрсэд ээлтэй байгууллагын болзол”, “Амны хөндийн эрүүл мэндийн аян”-ны удирдамжийг танилцуулсан. Түүнчлэн 2013 онд хийсэн ололттой ажлаа тайлагнан,“Эх, хүүхдийн эрүүл мэндийг дэмжих” жилийн ажлын төлөвлөгөө, Аймгийн Засаг даргын А/28 тоот захирамжийг танилцуулж, хамтран ажиллахыг уриаллаа.

Нээлтийн үйл ажиллагаанд Говь-Алтай аймгийн ИТХ-ын дарга Ш.Эрдэнэбат, аймгийн ЗДТГ-ын НХХ-ийн дарга С.Цагаанбаатар, ХЗХ-ийн дарга Д.Отгонбаяр Эрүүл мэндийн газрын дарга Д.Дорждавга нар үг хэлж тус өдөрлөгт 50 албан байгууллагын дарга болон албан хаагч, ажилтнууд, багийн засаг дарга нар, иргэд оролцлоо.




  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (112.72.13.9)

    2014-01-28

    Emch nart gomdoltoi bnaa uneheer ih gomdoj bn huniig hairladaggui iim jiliig zarlalaa geed bdal uurchlugddug boloosoi