Ханиад томууны үед антибиотик хэрэглэлгүй дархлаагаа дэмжихийг зөвлөж байна
- 2014-01-29
- Эрүүл мэнд
- 0
Томуу, томуу төст өвчний улмаас эмнэлэгт хандагсадын дийлэнх нь бага насны хүүхдүүд байна.ТТӨ-ний /томуу, томуу төст өвчин/ улмаас амбулаторид хандагсдын тоо бусад дүүрэгтэй харьцуулахад Сонгинохайрхан, Баянгол, Багануур, Налайх дүүрэгт өндөр байна.
Түүнчлэн амбулаторид хандагсдын дунд 1-4 насны хүүхэд 36.1 хувийг эзэлж, өнгөрсөн долоо хоногоос 1.8 хувиар нэмэгдсэн байна.
Хүүхдийн түргэн тусламжийн 2047 дуудлагаас 50,6 хувь нь томуу томуу төст өвчний дуудлага байсан ба энэ нь өмнөх долоо хоногоос 7,3 хувиар нэмэгдсэн байна.
Нэгдүгээр сарын 26-ны өдрийн байдлаар эмнэлэгт шинээр хэвтсэн 360 хүний 48.6 нь амьсгалын замын өвчний улмаас хэвтсэнээс 90.3 хувь нь 15 хүртлэх насны хүүхэд байна.
Дүүргүүдийн нэгдсэн эмнэлгүүд батлагдсан 635 хүүхдийн ортой бөгөөд нийт 860 хүүхэд хэвтэн эмчлүүлж байна гэж Нийслэлийн эрүүл мэндийн газраас мэдээлж байна.
ТОМУУ, ХАНИАДНААС СЭРЭМЖЛҮҮЛЭХ ТАЛААР ИРГЭДЭД ӨГӨХ ЗӨВЛӨМЖ:
-Гэр, сууц, анги танхим, ажлын байрыг тогтмол агааржуулж, дулаан (18o-22o)байлгах.
-Даарахгүй байх, цаг агаар, ажил, амьдралын нөхцөлдөө зохицуулан хувцаслах,
-Хангалттай унтаж амрах, идэвхитэй хөдөлгөөнтэй байх, стрессдэхгүй тайван байх.
-Халуун цай, ундаа уух, эрүүл, аюулгүй, илчлэгтэй хоол хүнс хэрэглэх.
-Гараа байнга савандаж угаах, спиртэн суурьтай гар ариутгагч хэрэглэх.
-Ханиаж, найтаахдаа ам, хамраа дарах эсвэл тохойгоороо хаах буюу хүнгүй тал уруугаа хандах, маск зүүх, алчуур,сальпетик хэрэглэх, шүлс, нус цэрээ ил хаяхгүй
-Гэр орон, анги танхим, ажлын байранд нойтон цэвэрлэгээ тогтмол хийх, халдваргүйжүүлэх бодис хэрэглэж занших.
-Хүүхдийг товлолын дархлаажуулалтад бүрэн хамруулах,
-Цэгэн иллэг хийх, дархлаа дэмжих бэлдмэл, амин дэм, жимс, ногоо нэмүү хэрэглэх.
-Ханиад томуутай хүнээс хол (1 метрээс дээш зайтай) байх.
-Өвчлөх, хүндрэх эрсдэлтэй архаг хууч өвчин, харшил зэргийг эмчлүүлэх
-Тамхи, архи, мансууруулах, антибиотик эм бодис хэрэглэх хэрэггүй.
-Хэрвээ томуу, ханиадны шинж тэмдэг (халуурах, ханиах, найтаах, толгой, хоолой, цээж, үе мөч, булчингаар өвдөх, хамар битүүрэх, нус гоожих, хомхой гарах, хоолонд дургүйцэх г.м ) илэрвэл эрүүл мэндийн төв (өрхийн эмнэлэг)-д мэдэгдэж, эмч дуудаж үзүүлэх.
-Ханиад томуугаар өвдсөн шинж тэмдэг илэрсэн бол ажил, сургууль, цэцэрлэг болон олон нийтийн газраар явахгүй байх, мөн сар шинийн баяр болж байгаатай холбогдуулан айлаар золголт хийхийг түр хойшлуулж гэртээ байж, хэвтрийн дэглэм сахих, өвчтэй байгаагаа эмчид болон ойр дотны хүмүүс, төрөл садангийн айл, ажил, сургууль, цэцэрлэгтээ мэдэгдэх.
Нийслэлийн эрүүл мэндийн газар

Сэтгэгдэл (2)
(103.23.51.6)
yag vnen ene orhiin emch nar gej dan aliin emch nar bdagvyumbshig bgayum dan antibiotek bichij ogno oligtoi yum helehgvi zvgeer vzsen bolool boloo
(203.91.118.178)
antibiotik l bichij ogdog shd maliin emch nar chin