Шинийн нэгэнд 37 хүүхэд мэндэлжээ

Аливаа улс орны хүн ам өсөн нэмэгдсээр байна гэдэг тухайн улс хөгжин дэвшихийн баталгаа гэж болно. Тиймээс Клиникийн нэгдүгээр амаржих газраас өгсөн сайхан мэдээг та бүхэнд дуулгая.

 

Манай улс сар шинийн баярын эхний өдрүүдэд 66 иргэнээр бүл нэмжээ. Битүүний өдөр буюу энэ сарын 30-ны өдөр Клиникийн нэгдүгээр амаржих газар нийт 29 хүүхэд эх орныхоо иргэн болон мэндэлсэн байна.

 

Үүнээс 12 хүү, 17 охин төржээ. Харин өчигдөр буюу шинийн нэгний билэгт сайн өдөр 37 хүүхэд мэндэлснээс 27 нь хүү, 10 нь охин байсан байна. Шинээр мэндэлсэн хүүхдүүдийн болон эхчүүдийн биеийн байдал сайн байгааг Клиникийн нэгдүгээр амаржих газрын эмч нар хэлсэн юм. Модон морь жилийн ууган иргэд болсон эдгээр бяцхан хүүхдүүддээ аз жаргал, эрүүл энхийг хүсэн ерөөе.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (182.160.10.68)

    2014-02-08

    МОНГОЛЫН ҮРС МАШ ОЛОН БОЛЖ ХУЖАА НАРЫН ҮРС ЭРС ЦӨӨРӨХ БОЛТУГАЙ.