Эрүүл мэндийн 17 байгууллагын барилгад 3 тэрбум төгрөгөөр их засвар хийнэ

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлыг зохион байгуулах тухай” А/37, А/38 дугаар захирамж гаргалаа. Захирамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтыг гаргалаа.  Энэ онд Улсын төсвийн хөрөнгөөр нийслэлийн эрүүл мэндийн 17 байгууллагад 3 тэрбум төгрөгийн засварын ажил хийнэ.  Нийслэлийн Засаг дарга эдгээр засварын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах Үнэлгээний хороог нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулан, худалдан авах ажиллагааг холбогдох хууль, журамд нийцүүлэн зохион байгуулахыг нийслэлийн Худалдан авах ажиллагааны газарт, захиалагчийн хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар, Хөрөнгө оруулалтын ажлыг гүйцэтгэлээр санхүүжүүлэхийг Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэс, хөрөнгө оруулалтаар бий болсон хөрөнгийг нийслэлийн өмчид бүртгэн авч, эзэмшилт, ашиглалттын байдалд хяналт тавьж ажиллахыг нийслэлийн Өмчийн харилцааны газарт даалгалаа гэж Нийслэлийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.  

 
Жич: Нийслэлийн Засаг даргын А/37, А/38 дугаар захирамжийн дагуу Улсын төсвийн хөрөнгөөр 2014 онд санхүүжих нийслэлийн эрүүл мэндийн байгууллагуудын барилгын их засварын ажлын жагсаалтын хүснэгтээр танилцуулъя.

Төсөл, арга хэмжээний нэр, хүчин чадал, байршилХугацаа Төсөвт өртөг2014 онд санхүүжих
1Эрүүл мэндийн нэгдлийн барилгын засвар /Улаанбаатар, Багануур дүүрэг/2014200.0200.0
2Эрүүл мэндийн нэгдлийн барилгын засвар, гадна тохижилт /Улаанбаатар, Сүхбаатар дүүрэг/2014170.0170.0
3Эрүүл мэндийн нэгдлийн 3 дугаар амбулаторийн барилгын засвар /Улаанбаатар, Сонгинохайрхан дүүрэг/2014150.0150.0
4Эрүүл мэндийн нэгдлийн барилгын засвар /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/2014220.0220.0
5Эрүүл мэндийн нэгдлийн 2 дугаар амбулаторийн барилгын засвар /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/201480.080.0
6Эрүүл мэндийн нэгдлийн 1, 2 дугаар поликлиникийн барилгын засвар /Улаанбаатар, Чингэлтэй дүүрэг/2014280.0280.0
7Эрүүл мэндийн нэгдлийн 1 дүгээр амбулаторийн барилгын засвар /Улаанбаатар, Баянзүрх дүүрэг/2014200.0200.0
81 дүгээр амаржих газрын А, Б блокийн дулааны узель, цахилгаан шатны засвар шинэчлэл /Улаанбаатар/2014150.0150.0
9Нэгдсэн эмнэлгийн барилгын засвар тохижилт /Улаанбаатар, Хан-Уул дүүрэг/2014180.0180.0
10Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн амбулатори №1, №2-ын барилгын засвар /Сүхбаатар дүүрэг/2014165.0165.0
11Сүхбаатар дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн барилгын их засвар /Сүхбаатар дүүрэг/2014275.0275.0
12Налайх дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн барилгын их засвар /Налайх дүүрэг/2014467.0467.0
13Жаргалант  тосгоны эмнэлгийн барилгын  засвар, гадна хашаа /Сонгинохайрхан дүүрэг/2014140.0140.0
14Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн барилгын дотор засвар /Хан-Уул дүүрэг/2014175.0175.0
15Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн №1-ийн барилгын  засвар /Хан-Уул дүүрэг/201455.055.0
16Сонгинохайрхан дүүргийн эрүүл мэндийн нэгдлийн амбулатори №2-ийн барилгын  засвар /Сонгинохайрхан дүүрэг/201480.080.0
17Нийслэлийн Зооноз өвчин судлалын төвийн  барилгын засвар /Багануур дүүрэг/201413.013.0
 ДҮН 3.000.03.000.0


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)