Шилдэг бүтээлийн уралдаанд шалгарсан сэтгүүлчдэд шагнал гардууллаа


Жил бүрийн 12 дугаар сарыг Хөгжлийн бэрхршээлтэй иргэдийн эрүүл мэндийг дэмжих сарын аян” болгох шийдвэрийг Эрүүл мэндийн сайд гаргаж 2013 оны 453 тоот тушаалаар удирдамж баталсны дагуу сарын аяныг бусад салбар болон яамдын төлөөлөл хамтран бүх шатны эрүүл мэндийн байгууллагуудад зохион байгуулсан.

Италийн АИФО төрийн бус байгууллагын санхүүжилтээр “ОЮУНЫ ДАРХЛАА” ТББ-тай хамтран нийт хэвлэл мэдээллийн сэтгүүлч, уран бүтээлчдийн дунд шилдэг бичлэгийн уралдааныг 2013 оны арванхоёрдугаар сарын 03-наас 2014 оны нэгдүгээр сарын 15-ны хооронд зарласан. Энэ нь хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм, хамт олонд тулгуурлан сэргээн засах хандлагын тухай ойлголтыг олон нийтэд хүргэх, НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг сурталчлан таниулж, түүнийг хэрэгжүүлэх талаар Монгол Улсын төр засаг, төрийн бус байгууллагуудын зүгээс хийж байгаа үйл ажиллагааны талаар мэдээлэх, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст өөрт нь тулгамдаж байгаа асуудлыг шийдвэрлэхийн тулд нийгэм, хамт олонд тулгуурлан сэргээн засах чиг хандлагыг хэрхэн ашиглаж байгаа талаар мэдээлэх, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн сайн жишээг сурталчилах зорилготой байлаа.



Тус уралдаанд нийт сонин сэтгүүл, веб сайт, радио, телевизийн сэтгүүлчид болон чөлөөт уран бүтээлчид идэвхитэй оролцон дал гаруй уран бүтээл ирүүлсэн байна. Үүнээс,

Сонины уралдааны бүтээлд:

Үндэсний мэдээ сонины сурвалжлагч С.Өлзийбаяр “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөллийг парламентад суудалтай болгоё” бүтээлээр 1-р байр, Үндэсний шуудан сонины сурвалжлагч Г.Нацаг-Эрдэнэ “Тэд эрх чөлөөг дахин мэдрэхийг хүссэн. Гэвч...” бүтээлээр 2-р байр, Зууны мэдээ сонины сурвалжлагч Б.Энхтуул “Хөгжлийн бэрхшээлтэй ч хүүхдийг хэзээ ч битгий нийгмээс тусгаарла”, мөн Өглөөний сонины сурвалжлагч М.Санчир “Хамт олны дунд сургах нь тэднийг анагаах хамгийн сайн эмчилгээ” бүтээлээр тус тус 3-р байранд орсон байна. Харин Увсын өнгө сонины сурвалжлагч Б.Батхүү “Улаангомын гудамжийг Павигүйгээр төсөөлөхийн аргагүй”, Өнөөдөр сонины сурвалжлагч Э.Эрдэнэцэцэг “тусгай сургууль, цэцэрлэгт багш дутагдалтай байна” бүтээлээрээ тусгай байрыг эзэлжээ.

Веб сайтын уралдааны бүтээлд:

Г.Батцэцэг/www.times.mn/ “Хараагүй охины өчил” бүтээлээр нэгдүгээр байрт, Б.Туул/www.montsame.gov.mn/ “Тэднийг хоёр дахин их хайраар хайрлах ёстой юу?” бүтээлээрээ 2-р байр, www.olloo.mn сайтын сурвалжлагч Б.Төвшинболор “Чимх сэтгэл”, www.times.mn сайтын Архангай аймаг дахь сурвалжлагч Б.Анхцэцэг “Сэтгэлийн бэрхшээлгүй бол...” бүтээлээрээ тус тус 3-р байрыг эзэллээ. Тусгай байранд www.24tsag.mn сайтын сурвалжлагч Т.Хулантахь “Хандлагыг төр өөрчилж чадна” бүтээлээр, www.ntn.mn сайтын сурвалжлагч Г.Батзориг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд Монголын ирээдүйг атгалцана” бүтээлээрээ тус тус шалгарав.

Телевиз, радиогийн уралдааны бүтээлд:

Нэгдүгээр байрт ТВ5 телевизийн сурвалжлагч Ш.Наранхүү “Нэгэн нарны доор” нэвтрүүлгээр, “Шинэ Монгол” радиогийн сурвалжлагч О.Долгорсүрэн “Тэгш нийгэм” цуврал нэвтрүүлгээрээ 2-р байр, МҮОНТелевизийн “ММ” агентлагийн сурвалжлагч Б.Батбаяр “Кимико” хөрөг нэвтрүүлгээр, “Тулга-5” студийн сурвалжлагч Б.Оргодол “Сэтгэлд гал байхад” нэвтрүүлгээрээ 3-р байр тус тус эзэлжээ. Харин тусгай байранд МҮОНРадиогийн сурвалжлагч Ю.Гантөмөр “Алхам алхамаар” цуврал нэвтрүүлэг, “Перспектив” студийн сурвалжлагч Б.Ням-Очир “Балсаа” нэвтрүүлгээрээ тус тус шалгарлаа.



  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (1)

  • (103.26.194.175)

    2014-02-20

    Мэргэжлийн туршлагатай компани захиалгаар төсөл төлөвлөгөө боловсруулах ажлыг судалгаа шинжилгээн дээр үндэслэж чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Холбоо барих утас: 96639607, 99564444, 99029996 Мэргэжлийн туршлагатай компани захиалгаар төсөл төлөвлөгөө боловсруулах ажлыг судалгаа шинжилгээн дээр үндэслэж чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Холбоо барих утас: 96639607, 99564444, 99029996 Мэргэжлийн туршлагатай компани захиалгаар төсөл төлөвлөгөө боловсруулах ажлыг судалгаа шинжилгээн дээр үндэслэж чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Холбоо барих утас: 96639607, 99564444, 99029996 Мэргэжлийн туршлагатай компани захиалгаар төсөл төлөвлөгөө боловсруулах ажлыг судалгаа шинжилгээн дээр үндэслэж чанарын өндөр түвшинд хийж гүйцэтгэнэ. Холбоо барих утас: 96639607, 99564444, 99029996