“Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя” сэдэвт цахим хурал болов


2014 оны 2 дугаар сарын 14-ний өдөр “Эх, хүүхдийн тусламж үйлчилгээний чанарыг сайжруулъя” сэдэвт ээлжит цахим хурал боллоо. Уг цахим хуралд Увс аймгаас бусад бүх аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газар, ЭХЭМҮТ болон ЭМЯ-ны холбогдох газрын дарга, мэргэжилтнүүд оролцлоо.

  Цахим хурлыг эрүүл мэндийн сайд Н. Удвал удирдан, энэ сарын 7-ны өдрөөс 14-ний хооронд улсын хэмжээнд шинээр төрсөн хүүхэд, хүүхдийн өвчлөлийн байдал, эх болон хүүхдийн нас баралтыг аймаг, хот тус бүрээр танилцуулж, тэдгээрийн тэргүүлэх шалтгааныг гарган, цаашид анхаарч ажиллах чиглэлийг сануулж, үүрэг өглөө. Тэрээр, энэ жил бид эх, хүүхдийн тусламжийн чанарыг сайжруулахдаа шаардлагатай тоног, төхөөрөмж, эм, эмнэлгийн хэрэгслэлийн хангамжийг нэмэгдүүлэх, эмч мэргэжилтнийг сургах, хоног болоогүй болон гэрийн нас баралт, гэрийн төрөлтийг бууруулах замаар нэг баг болон ажиллаж байгааг дурдав.



Мөн энэ үеэр аймаг, нийслэлийн хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүдийн уулзалт, семинарыг УБ хотноо 2-р сарын 12-15 өдрүүдэд зохоин байгуулж, хүүхдийн эсэн мэнд амьдрах талаар хийж буй ажил, хүрсэн амжилт, тохиолдож байгаа бэрхшээл түүнийг шийдэх арга замыг хамтран хэлэлцэж байгаа тухай салбарын сайд мэдээлэв. Цахим хурлын хөтөлбөрт заагдсаны дагуу орон нутгийн түвшинд хэн, юуг хийв булангаар дараах мэдээллийг солилцов. Үүнд:

 -Орхон аймагт Эх хүүхдийн эрүүл мэндийг дэмжих жилийн хүрээнд “Эх, хүүхэд бүрийн эрүүл мэндийн төлөө” зөвлөгөөн 2-р сарын 12-ны өдөр зохион байгуулагдсан. Тус зөвлөгөөнд Аймгийн Засаг дарга, ЗДТГ-ын төлөөлөгчид, эрүүл мэндийн байгууллагуудаас гадна Сум, багийн Засаг дарга нар, төрийн бус байгууллага, салбар дундын төлөөлөгчид, зэргэлдээх Булган аймгийн ЭМГ-ын дарга, хил залгаа сумдын дарга, эмч нар зэрэг 300 хүн оролцсон. Эрүүл мэндийн яамны мэргэжилтэн Н.Болормаа, ЭМЯ-ны эх барих эмэгтэйчүүдийн ерөнхий мэргэжилтэн Т.Эрхэмбаатар, ЭХЭМҮТ-ийн эрчимт эмчилгээний эмч Эрдэнэчимэг нар оролцсон. Зөвлөгөөний дараа Эх барих эмэгтэйчүүд, хүүхдийн болон сумдын нийт 90 эмчид мэргэжлийн сургалт явагдсан. ЭМЯ-ны мэргэжилтэн Орхон аймгийн төрөх тасаг, нярайн болон хүүхдийн тасаг, Мөнхсүндрэл өрхийн эрүүл мэндийн төв, Баянхундага хувийн эмнэлэг, Эрдэнэт сувилалтай танилцсан.

 -ЭМЯ-наас Хүүхдийн ерөнхий мэргэжилтнүүдийн зөвлөгөөнийг 2-р сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Тус зөвлөгөөнд аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын хүүхдийн мэргэжилтэн, эмч нар оролцлоо.

 Уг цахим хуралд ДЭМБ-ын Номхон Далайн Баруун Эргийн Бүсийн Осол, гэмтэл, хүчирхийллийн асуудал хариуцсан мэргэжилтэн оролцож, хүүхдийн дундах осол гэмтэл түүний үр дагаврын талаар таницуулсан бөгөөд энэ чиглэлээр Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас баримталж буй стратеги, чиглэлийг сайшааж, цаашид бүх талын дэмжлэг, тусламж үзүүлэн хамтран ажиллахаа илэрийллээ. ЭХЭМҮТ-ийн багаас “Нярай хүүхдэд үзүүлэх яаралтай тусламж” сэдвээр биет үзүүлэн ашиглан танилцуулга, сургалт хийснээр тухайн өдрийн цахим хурал өндөрлөв.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)