“Зоонозын өвчний тусламж үйлчилгээ” зөвлөгөөн болно

Дэлхийн банкны дэмжлэгтэйгээр “Шинэ болон дахин сэргэж буй халдварт өвчинтэй тэмцэх чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Зоонозын өвчний салбар төвүүдийн удирдах ажилтны зөвлөлгөөнийг 2014 оны 02-р сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо Кенпински зочид буудлын Алтай танхимд зохион байгуулах гэж байна.

Зөвлөлгөөнд ЭМЯ, ЗӨСҮТ, ХӨСҮТ, орон нутгийн ЗӨСТ-ийн удирдах ажилтнууд, нийт 45 мэргэжилтэн оролцох юм. Зөвлөлгөөнийг нээж, Эрүүл мэндийн яамны БХЗГ-ын дарга, хурлын дарга Я.Буянжаргал үг хэлж, Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Зоонозын халдварт өвчний тусламж, үйлчилгээний бодлого, чиглэл”, ЗӨСҮТ-ийн захирал М.Нямсүрэн “Зоонозын халдварт өвчний тусламж, үйлчилгээнд гарч буй бэрхшээл шийдвэрлэх боломж” сэдвээр тус тус илтгэл хэлэлцүүлнэ. 

Хоёрдугаар хэсэгт Завхан аймгийн ЗӨСТ-ийн дарга Г.Дашдаваа“Орон нутаг дахь зоонозын өвчний хяналт, сэргийлэлтийн арга хэмжээний хэрэгжилт” сэдвээр илтгэл хэлэлцүүлэх болно.

Эрүүл мэндийн сайд Н.Удвал “Зоонозын халдварын тусламж үйлчилгээ”-ний талаар ЗӨСҮТ-ийн эмч, мэргэжилтнүүд аймгуудын ЗӨСТ-ийн дарга нартай санал солилцож, цаашдын хэрэгжүүлэх үйл ажиллагааны чиглэлийн талаар ярилцана.

Зөвлөгөөний талаархи мэдээллийгцахим хаяг www.nczd.moh.gov.mn болон 632859, 631136, 634393 утсаар холбогдон мэдээлэл авна уу? 

ЗООНОЗЫН ӨВЧИН СУДЛАЛЫН ҮНДЭСНИЙ ТӨВ

СТАТИСТИК МЭДЭЭЛЛИЙН ТАСАГ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)