Бие дэх хорт бодисуудыг хэрхэн гадагшлуулах вэ?

Хvний биед хорт бодис их хэмжээгээр хуримтлагддаг. Ялангуяа нас ахих тусам хорт бодис илvv ихээр нэмэгддэг байна. Хорт бодис хvний биед удаан хугацаагаар хуримтлагдах нь элдэв төрлийн өвчний эх vндэс болж байдгийг иргэд тэр бvр мэддэггvй. Буруу хооллолт, архи уух, тамхи татах нь бие дэх хорт бодисын хэмжээг улам нэмэгдvvлдэг аж.
Тиймээс тодорхой хэмжээнд хvн бие эрхтэнээ цэвэрлэж байх хэрэгтэй гэнэ. Ингэхдээ хааяа нэг цөс, ходоодоо угаах бус нарийн дараалалтайгаар цэвэрлэдэг байна. Тухайлбал , эхлээд гэдсээ, дараа нь элгээ, бөөрөө гэх мэтээр цэвэрлэгээг хийдэг аж.
Далайн давс гэдэс цэвэрлэхэд тустай
Гэрийн нөхцөлд гэдсээ цэвэрлэх хамгийн энгийн арга бол давстай ус. Далайн давс гэдэс дотрын хамгийн сайн цэвэрлэгч болж чаддаг байна. Хэрвээ далайн давс байхгvй бол хоолны жирийн давсыг хэрэглэж болно. Нэг литр усанд нэг амны халбага давс хийнэ. Нэг цагаас нэг цаг гучин минутын хооронд нийт 10 аяга давстай усыг бага багаар уусан байна.
Энэ аргыг 2-3 хоногийн хугацаанд өдөрт 3 удаа давтаж хийнэ. Бvдvvн гэдэсний vрэвсэл, ходоодны шарх, дотор эрхтний хавдар зэрэг өвчтэй бол энэ аргыг хэрэглэж болохгvй.
Элгийг угааж болдог
Гэдсээ цэвэрлэсний дараа элгээ цэвэрлэнэ. Элгээ цэвэрлэхээс гурван хоногийн өмнө олон төрлийн ногоо, жимс гэх мэтийн хоол хэрэглэвэл эмчилгээнд тустай. Эмчилгээгээ эхэлж байгаа өдөр өлөн элгэн дээрээ 200-250 гр рашаан ууна. Рашаанаа урд орой нь таглааг нь авч, хийг гаргасан байна. Ингэхдээ цөсний ханыг цэвэрлэхийн тулд рашаан дээрээ 5 грамм хvхрийн хvчлэг магнезийн давс хийж болно. Давс байхгvй бол сорбитыг ашиглаж болдог байна. 15-20 минутын дараа энэ аргаар рашаанаа дахин ууна. Дараа нь цээжний хөндийн баруун доод хэсэгт бvлээн жин тавиад хоёр цаг орчим хэвтээрэй. Эмчилгээ хийж байхдаа бvлээн шингэн зvйл сайн уух хэрэгтэй. Ер нь элгээ цэвэрлэж байх vедээ цагаан хоол хэрэглэх нь хамгийн зохимжтой. Гурав дахь өдөр нь оройн 19.00 цаг хvртэл жимсний жvvс уугаарай. Орой нь элэгний орчим бvлээн жин тавиад 15 минут тутамд гурван халбага чудун жимсний тос болон гурван халбага нимбэгний жvvс ууна. Хэрвээ тос байхгvй бол магнези байж болно. Нэг аяга рашаанд 1-2 халбага магнези хийж уусгаад 15-20 минутад багтаан хоёр хувааж хэрэглэнэ. Тавьсан бvлээн жингээ хоёр цагийн дараа авах бөгөөд ингэсний дараа элгэнд хуримтлагдсан хорт бодис гадагшилдаг байна. Гурван удаа бие зассаны дараа болон 12 цагийн дараа бургуй тавина. Эмчилгээ хийж дууслаа гээд хvнд хоол идэх хэрэггvй. Доод тал нь долоо хоногийн турш ногоо, жимсээр хооллох нь элэгний зөв цэвэрлэгээ болдог байна.
Тарвас бөөрийг цэвэршvvлдэг
Бөөрний цэвэрлэгээ тун энгийн. Долоо хоногийн турш тарвас эсвэл хар талхаар хооллоно. Бөөрний чулуу, элстэй хvн бол шөнийн 2-3 цагийн хооронд бvлээн устай ваннд хэвтээрэй. Учир нь энэ vед бөөр амарч байдаг байна. Бөөр цэвэрлэх бас нэг арга бол жодоо модны тос, шээс хөөх vйлчилгээтэй өвс хэрэглэх. Өвсийг нунтаглаж буцалгаад зөгийн балтай хамт хольж долоо хоногийн турш ууна. Долоо дахь өдрөөс эхлэн таван өдөр, өдөрт гурван удаа, хоолноос 30 минутын өмнө 100 мл өвсний хандан дээрээ жодоо модны тосноосоо таван дуслыг хийж ууна.

ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • ЗАР (203.91.117.4)

    2014-03-11

    ЭЛЭГНИЙ В,С ВИРУС БҮРЭН УСТГАЖ ЭМЧИЛДЭГ АМ ТАРИА ЗАРНА. ВИРУС 3-5 САРД УСТАНА. ҮНЭ: 8160 АМ.ДОЛЛАР. УТАС: 99180688

  • irgen. (202.21.106.107)

    2014-02-27

    Xamgiin engiin tseverlex arga bol SAUN. XALUUN BANN. Togtmol orvol ta uuruu mederne, Ene ued xarin us sain uuj, xulsuu sain gargax xeregtei.

  • шдт (180.235.181.86)

    2014-02-27

    Рашаан нь ямар рашаан юм бэ?Элэг цөсөнд уудаг рашаан юм уу?Ходооны рашаан юм уу?Энэ зөвөлгөө маш их таалагдлаа.Хэрэв энэ бүгдийг хувь хүн өөрөө гэрээр хийх бол нилээд тодорхой хоёрдмол утаггүй нарийн зааварчлага бичих хэрэгтэй юм биш үү.

  • jj (112.72.13.170)

    2014-02-26

    ter magnezi,jodoo modnii tosiig chni haanas olh yum ve.todorhoi bvren gvitsed medeelel ogch bgaach.huulaad bh yum

  • (103.26.194.7)

    2014-02-26

    Эмч нараа энэ цэвэрлэх ажиллагааг эмнэлэгт хийдэг тасаг нээгээч