Элэг шилжүүлэн суулгах мэс заслыг 12 дахь удаагаа амжилттай хийлээ
- 2014-02-26
- Эрүүл мэнд
- 0
2013 онд шинэчлэлийн засгийн газраас 1,2 тэрбум төгрөгийг элэг шилжүүлэн суулгах мэс заслын үйл ажиллагааг дэмжихээр шийдэж тус эмнэлэгт өгснөөр элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардлагатай багаж, тоног төхөөрөмжийг худалдан авч энэхүү үйл ажиллагааг тогтвортой явуулах боломжтой болоод байна. Эрүүл Мэндийн сайдын 2011.07.26-ны өдрийн 224 тоот тушаал, Улсын Нэгдүгээр Төв Эмнэлэг (УНТЭ), Эрүүл Мэндийн Шинжлэх Ухааны Их Сургууль (ЭМШУИС), Эх Хүүхдийн Эрүүл Мэндийн Үндэсний Төв (ЭХЭМҮТ), Хавдар Судлалын Үндэсний Төв (ХСҮТ)-ийн хамтарсан 179/55/159/119 тушаал, УНТЭ-ийн даргын 2011.09.22-ны өдрийн 217 тоот тушаал, УНТЭ болон БНСУлсын “АСАН” Анагаах Ухааны Төвийн хооронд 2011.07.25-ны өдөр байгуулсан Монгол Улсын Нэгдүгээр Төв энмэлгийн үйл ажиллагааг сайжруулахад хамтран ажиллахад дэмжлэг үзүүлэх тухай гэрээ зэрэг хууль эрх зүйн баримтуудыг үндэслэн УНТЭ-ийн элэг шилжүүлэн суулгах баг, БНСУ-ын “АСАН” Анагаах Ухааны Төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвийн захирал Sung Gyu Lee ахлагчтай баг элэг шилжүүлэн суулгах төслийг хэрэгжүүлэн 2011 оны 9 сарын 24 нд анх мэс засал хийснээс хойш өдгөө нийт 12 дахь удаагаа элэг шилжүүлэн суулгах мэс заслыг амжилттай хийлээ. Үүнд: Элэгний хатуурал өвчний эцсийн үе шатанд орсон 10 өвчтөн, элэгний хатуурал хавдарт шилжсэн 2, төрөлхийн цөсний зам битүүрэлтэй, элэгний хатууралтай хүүдэд 1, нийт 13 тохиолдолд мэс засал хийгээд байгаа ба мэс заслын үр дүн 93% байна. Одоогоор мэс засал хийгдсэн үйлчлүүлэгчид байнгын хяналтанд эмчлэгдэж, биеийн байдал нь сайн байна. 2013 онд шинэчлэлийн засгийн газраас 1,2 тэрбум төгрөгийг элэг шилжүүлэн суулгах мэс заслын үйл ажиллагааг дэмжихээр шийдэж манай эмнэлэгт өгснөөр манай эмнэлэг элэг шилжүүлэн суулгах мэс засалд шаардлагатай багаж тоног төхөөрөмжийг худалдан авч энэхүү үйл ажиллагааг тогтвортой явуулах боломжтой болоод байна.
2010 онд Эрүүл Мэндийн сайд “АСАН” сангийн захиралтай байгуулсан гэрээгээр 200 сай вонны туслалцааг элэг шилжүүлэн суулгах эмчилгээг нутагшуулахад зарцуулахаар шийдвэрлэж байсан ба 2010-2013 онуудад элэг шилжүүлэн суулгах багийн гишүүдийг жил бүр үе шаттайгаар 1 сарын хугацаагаар “АСАН” Анагаах Ухааны Төвийн эрхтэн шилжүүлэн суулгах төвд тасралтгүй сургалтанд хамруулж, “АСАН” Анагаах Ухааны Төвийн Sung Gyu Lee ахлагчтай элэг шилжүүлэн суулгах баг жилд 2 удаа Монгол ирж манай эмч нартай хамтран элэг шилжүүлэн суулгах мэс засал хийж байна. 2014 оны 2 дугаар сарын 22-нд төрөлхийн цөсний замын битүүрэлтэй, Касай хагалгааны дараах байдалд буй хүүхдэд ээжээс нь элэг шилжүүлэн суулгах мэс засал хийлээ. Хүүхдийн болон донорын биеийн байдал мэс заслын дараах байдалд байна. Дашрамд дурьдахад Sung Gyu Lee профессор нь 2013 оны БНСУ-ын шилдэг эмч болсон. “АСАН” Анагаах Ухааны Төвийн элэг шилжүүлэн суулгах баг нь амьд донороос элэг шилжүүлэн суулгах талаараа дэлхийн №1 баг юм. Sung Gyu Lee профессорт Улсын Нэгдүгээр Төв эмнэлгийн зүгээс хүндэт профессор цол олгон, 1981 оноос хойш хөтөлсөн байгууллагын хүндэт дэвтэрт 14 дэх хүндэт хүнээр алдаршууллаа.
Улсын Нэгдүгээр төв эмнэлэг

Сэтгэгдэл (6)
ЗАР (203.91.117.4)
ЭЛЭГНИЙ В,С ВИРУС БҮРЭН УСТГАЖ ЭМЧИЛДЭГ ЭМ ТАРИА ЗАРНА. ВИРУС 3-5 САРД УСТАНА. ҮНЭ: 8160 АМ.ДОЛЛАР. УТАС: 99180688
oyun (202.170.68.130)
Ih sain bna estoi toriin shagnald dewshuuleh heregtei bna. Bolson boloogui urlagiinhand ogch shagnaliin ner hundiig unagj bgahaar ene hamt olond ogoh heregtei.elbegee ***** ariin haalgadaarai.
Зар (203.91.117.4)
Элэгний В,С вирус бүрэн эмчилдэг Швейцари улсын чанарын 100 хувийн баталгаатай орчин үеийн эм тариа нэг курсийн зарна. Үнэ: 8160 ам.доллар Утас: 99180688
Зар (203.91.117.4)
Элэгний В,С вирус бүрэн эмчилдэг Швейцари улсын чанарын 100 хувийн баталгаатай орчин үеийн эм тариа нэг курсийн зарна. Үнэ: 8160 ам.доллар Утас: 99180688
irgen (124.158.109.78)
сайхан байна монголдоо ийм үйл ажиллагаа хийнэ гэдэг чинь маш их ажил хийж байна гэсэн үг амжилт хүсье цаашид бүр их зүйл хийгээрэй
иргэн (103.26.194.19)
МАШ САЙН БАЙНА. ЭМЧ ЭРҮҮЛ МЭНДИЙНХЭНДЭЭ АМЖИЛТ ХҮСЬЕ. ЭНЭ АЖИЛ УЛАМ ӨРГӨЖИЖ, ЧАНАРЖИХ БОЛТУГАЙ.