Арьс цайруулдаг хүнсний бүтээгдэхүүнүүд
- 2014-03-07
- Эрүүл мэнд
- 0
Хиам, утсан мах, лаазалсан бүтээгдэхүүн гэх мэт боловсруулсан бүтээгдэхүүн нь таны хоолны дэглэмд байх ёсгүй. Яагаад гэвэл өөрчлөгдсөн орц найрлага нь арьсны өнгөн хэсэгт тогтсон нөсөө, толбоны шалтгаан байдаг. Харин байгалийн гаралтай органик хоол хүнс нь арьсны ширхэг бүрийг тэтгэдэг. Мөн элсэн чихэр бага хэмжээгээр хэрэглэх нь таны эрүүл мэнд болоод арьсанд ч тустай нөлөө үзүүлдэг байна.Юунаас зайлсхийх вэ?
Тостой болон боловсруулсан бүтээгдэхүүн нь нүүрэн дээр батга гарах болон толботох, улайх, нөсөөжих үйл явцыг нэмэгдүүлдэг. Тиймээс чанар муутай хоол болон спиртний төрлийн ундаанаас ч мөн татгалзаарай.
Юу идвэл тохиромжтой вэ?
Цагаан арьстай байхад туслах нэг чухал зүйл бол ус их уух юм. Өдөрт 4-5л ус уух хэрэгтэй. Ус нь таны арьсны гидратад дэмжлэг үзүүлж, бие дэх хортой бодисийг гадагшлуулдаг байна. Мөн нөсөө толбыг багасгана. Бас нэгэн зайлшгүй хэрэглэж байх ёстой зүйл бол жимс ногоо болон үр тарианы бүтээгдэхүүнүүд юм. Эдгээр нь толботолтыг зогсоож арьс цайрахад чухал нөлөө үзүүлдэг.
Гэрийн нөхцөлд арьсаа хэрхэн цайруулах вэ?
Тохирсон хоолны дэглэмээс гадна олон төрлийн байгалийн гаралтай зүйлс арьсыг цайруулахад нөлөөлж чадна. Доорх зөвлөгөөг тогтмол хэрэгжүүлбэл үр дүнтэй байх болно.
-Улаан лоолийн зуурмагийг 2-3 хэрчим нимбэгний хамт нүүрэн дээрээ тавьна. 20 минут байлгасны дараа авч нүүрээ угаана. Өдөрт 2 удаа 15-20 өдрийн турш хийх хэрэгтэй.
-Нимгэн хэрчсэн түүхий төмсийг толбо гарсан болон нөсөөжсөн хэсэг дээрээ тавьж массаж хийнэ. Энэ нь нөсөө толбыг арилгадаг.
-Овъёосны гурил, аарц болон улаан лоолийн шүүсний зуурмаг арьсыг мөн цайруулдаг. Массаж хийх маягаар түрхээд 20 минутын дараа хүйтэн усаар угаах хэрэгтэй.
Нимбэгний шүүс
Нимбэгний шүүсийг сэвх толбо арилгах эмчилгээний бүтээгдэхүүн болгож ашигласаар ирсэн. Энэ бол гэрийн нөхцөлд ашиглаж болох байгалийн гаралтай хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм. Лимоны хүчил нь арьсны өвчинг эмчлэх ба арьс гуужихад нөлөөлдөг. Арьс гуужсанаар илүүдэл тослог бохирдлыг арилгадаг. Мөн лимоны шүүс арьсанд сайн шингэдэг учир өнгөө алдсан хэсгийг цайруулдаг. Арьсны нөхөн сэргэлт сайжирдаг төдийгүй арьс өнгөний өвчинг ч анагаадаг шидтэй. Ингэж нөхөн сэргээлт хийгдсэн арьс тань улам өнгөлөг, илүү цагаан болох болно. Шинэхэн нимбэг эсвэл нимбэгний шүүсийг хөвөнд шингээж арьсаа арчина. Өдөр хэдэн ч удаа давтан хийж болно. Үр дүн нь дороо мэдэгдэх болно.
ҮРГЭЛЖЛЭЛИЙГ ЭНД ДАРЖ ҮЗНЭ ҮҮ

Сэтгэгдэл (3)
bilgvvn (103.26.194.12)
vnen yum davka yg zow hle teneg zowolgogo awad toniltsgoo
bilgvvn (103.26.194.11)
zas us uu ch geh shig oorsdoo naad amruga tsutgtsha za hraal id
Davka (27.123.214.113)
Eo zailtsan zovolgoo tm ih us uulaa gd hun burt hariltsan adilgvi sh de teneg zovolgoo bna tgedchi tgej ih us uuhaar minil lav boor ovdood nud muuhai havdag sh de