Өнөөдөр бөөрний өвчтэй хүмүүст үнэгүй үзлэг хийнэ
- 2014-03-13
- Эрүүл мэнд
- 0
Өнөөдөр "Бөөр хамгаалах дэлхийн өдөр".
Дэлхий даяар жил бүрийн гуравдугаар
сарын 2 дахь долоо хоногийн пүрэв гаригт "Бөөр
хамгаалах өдөр"-ийг тэмдэглэн өнгөрүүлдэг
бөгөөд анх 2006
онд Олон Улсын Бөөр Судлаачдын
Нийгэмлэг бөөрний өвчний эсрэг авах арга хэмжээг сайжруулах зорилгоор уг
өдрийг тэмдэглэж эхэлсэн байдаг. Харин манай улсад анх 2009 оноос
тэмдэглэж эхэлжээ."Бөөр хамгаалах дэлхийн өдөр"-ийг орон даяар идэвх санаачилгатай, нээлттэй тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг ЭМЯ-аас зохион байгуулж байгаа юм байна. Өнөөдөр "Бөөр хамгаалах дэлхийн өдөр"-ийг тохиолдуулан Улсын Клиникийн төв эмнэлэгт иргэдийг бөөрний өвчтэй хүмүүсийг үнэ төлбөргүй үзлэгт хамруулахаас гадна дараалалгүй үйлчлэхээр болжээ.

Сэтгэгдэл (0)