Хаврын улиралд арьсаа хэрхэн арчлах вэ?
- 2014-03-13
- Эрүүл мэнд
- 0
Хаврын улирал болохоор бидний арьс хуурайшиж эхэлдэг. Тиймээс энэ
улиралд нүүрний арьсанд хамгийн их арчилгаа шаардагддаг. Бид арьсанд
тослог дутагдахаар хуурайшдаг гэдэг ядруу ойлголттой байдгаасаа нүүрээ
хуурайшиж холцруутаж эхлэнгүүт элдэв тос нялж эхэлдэг. Харин арьс
хуурайшна гэдэг түүнд ус, чийг дутагдснаас үүдэлтэй бөгөөд энэ нь арьс
унжийж сулрах, үрчлээ үүсэх зэргээр илэрдэг.
-Нүүрний арьсыг зөв угаах нь арьсыг гүн цэвэрлэн, булчинг нь чангаруулж,
чийрэгжүүлснээр /тэсвэртэй болгож/ бодисын солилцоог сайжруулдаг. Мөн
ямар ч нөхцөлд, ямар ч төрлийн арьстай байсан нүүрээ хүйтэн усаар
савандаж угаахгүй байхыг зөвлөж байна. Нүүрээ байнга хатуулаг ихтэй
хүйтэн усаар савандаж угаах нь арьсыг тослоггүй болгож хуурайшуулдаг.
Ялангуяа гадаа цаг агаар хүйтэн, салхитай байх үед ийнхүү угааж гарах нь
хор нөлөөтэй.
- Хэвийн арьстай бол та өглөө халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш/ шавш.
- Хэвийн арьстай бол та өглөө халуун бүлээн усаар хөнгөхөн шавшиж дараа нь цэв хүйтэн усаар /гэхдээ мөстэй биш/ шавш.
- Тослог арьстай хүмүүст өдөрт нэг удаа ялангуяа орой нүүрээ савантай бүлээн усаар угаахыг зөвлөж байна. Харин тослог арьсыг арчлахдаа тусгайлан өвсний хандтай усыг хэсэглэн хөлдөөж, бэлтгэсэн мөсөөр арчих нь зүйтэй. Гэхдээ энэ онцгой арчилгаа нь унжиж хавагнасан арьсанд илүү тохиромжтой.

Сэтгэгдэл (1)
секрет (124.158.120.10)
за бас гүүл дээ эмээ чавганцаа гэх ёстой юу