“Зогс... Хар... Давс багатайг нь сонго” сэдэвт хэвлэлийн бага хурлын хөтөлбөр (Давсны хэрэглээг бууруулах 7 хоног)

Эрүүл мэндийн яам болон Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв нь Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын дэмжлэгтэйгээр Давсны хэрэглээг бууруулах 7 хоног Дэлхийн өдрийг жил бүрийн 3 дугаар сарын 10-16-ний өдөр олон нийтэд зориулсан урьдчилан сэргийлэх чиглэлийн үйл ажиллагаа зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жил “Зогс... Хар... Давс багатайг нь сонго” уриатай тэмдэглэж байна.

Дэлхийн хүн амын нийт нас баралтын 60 гаруй хувийг халдварт бус өвчин (ХБӨ) эзэлж, ХБӨ-ний нас баралтын 80 гаруй хувь нь хөгжиж буй орнуудад тохиолдож байна. Давсны хэрэглээг багасгах нь ХБӨ, ялангуяа цусны даралт ихсэлт, зүрх судасны өвчин, зүрхний шигдээс, тархины цус харвалтыг бууруулах хамгийн үр дүнтэй арга болохыг ДЭМБ нотлоод байна.

2012 онд хуралдсан ДЭМБ-ын 65 дугаар чуулганаас 2020 он гэхэд дэлхийн хүн амын давсны хоногийн хэрэглээг 5 граммд хүргэх стратегийн зорилт дэвшүүлж, гишүүн орнуудын засгийн газарт үндэсний стратеги, төлөвлөгөө гаргаж хэрэгжүүлэхийг зөвлөмж болгосон юм.

Монгол хүний давсны хоногийн хэрэглээ ДЭМБ-ын зөвлөмж хэмжээнээс 2 дахин их (11.1 гр), зарим аймагт 3 дахин их (15.6 гр) байгаа бөгөөд нийт хүн амын 83.2 хувь нь 5 граммаас их давс хэрэглэж байна.

Иймээс давсны хэрэглээг бууруулахын ач холбогдлын талаар олон нийтийн мэдлэг, хандлагыг дээшлүүлэхэд чиглэсэн арга хэмжээг зохион байгуулах нь чухал байна. Дэлхий даяар жил бүрийн 3 дугаар сарын хоёр дах долоо хоногийг давсны хэрэглээг бууруулах 7 хоног болгон зарлаж энэ чиглэлээр мэдээлэл, сурталчилгааг хүн амд түгээж эрүүл амьдралын хэв маягийг сурталчлах зорилгоор хэвлэлийн бага хурал зохион байгуулж байна.
 
  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)