Хишиг Арвин индустриал ххк-ийн нийгмийн сайн сайхны төлөө
- 2014-03-13
- Эрүүл мэнд
- 0

Хишиг Арвин индустриал ххк-ийн хамт олон саөйн үйлсийн аянд хамт олноороо сэтгэл нэгтэйгээр оролцдог сайхан уламжлалтай юм. Тэр ч утгаараа тус компаний хамт олныг аливаад нэг хүн шиг нийлдэг бүтээгч хамт олон гэж зарим мэргэжил нэгтнүүд нь дүгнэн үздэг билээ. Тэгвэл саяхан энэ хамт олон хэд хэдэн сайн үйлсийн ажил өрнүүлжээ. Тухайлбал
Цус сэлбэлтийн үндэсний төв өдөр тутам эмнэлгүүдэд нийлүүлэх цусан бүтээгдэхүүнээс гадна долоо хоногийн нөөцтэй байх ёстой гэдэг боловч сүүлийн жилүүдэд “нөөц багаслаа, ганцхан хоногийн нөөцтэй боллоо” гэсэн мэдээллүүд харагдах болсон билээ.
Хүнд амьдрал хайрладаг энэ буянт үйлст нэгдэх сонирхолтой хүмүүс цөөнгүй байдаг ч, өдөр тутмын ажил амьдралын хэмнэлд түүртэн тэр бүр цаг гаргаж очиж чадахгүй байх нь элбэг байдаг. Иймд “Хишиг Арвин”-ыхан аж ахуй нэгж байгууллагуудыг донор болох хүмүүнлэгийн үйлсэд хамрагдахыг уриалан, компаний ажилчид нэгдсэн зохион байгуулалтайгаар Цус судлалын үндэсний төвтэй хамтран цусаа хандивлах сайн дурын хүмүүнлэгийн үйл ажиллагааг зохион байгуулжээ.
Сайн үйлсийн тусламжийн аян "Батсүмбэрийн ахмадын асрамжийн газар"-т
Тус байгуулагын хамт олон “Компанийн нийгмийн хариуцлагын (CSR) үйл ажиллагааны хүрээнд улирал бүр хүмүүнлэгийн олон талт үйлсэд тодорхой ажлуудыг зохион байгуулж сайн үйлсийн аян өрнүүлдэг уламжлалтай. Энэ удаагийн сайн үйлсийн аянаар Төв аймгийн Батсүмбэр сумын нутагт орших “Ахмадын асрамж, хөгжлийн үндэсний төв”-д хамт олноороо очиж, ахмад буурал өвөө эмээ нартаа хувцас, хоол хүнс зэрэг эд материалын болон сэтгэл санааны тусламж үзүүлж, баярлууллаа. Мөн сар шинэ гарсаар удаагүй байгаа учир лам хуврага залан очиж, ахмад буурлуудынхаа жилийн заслыг хийлгэн, буян ном хуруулсан нь ахмад буурлуудынхаа сэтгэлийг баясгасан үйл явдал болсон юм.

Сэтгэгдэл (0)