Эмэгтэй та умайн хүзүүний эсийн шинжилгээ (PAP test) өгсөн үү?
- 2014-03-14
- Эрүүл мэнд
- 0
Умайн хүзүүнийхорт хавдар Монгол эмэгтэйчүүдийн хавдрын өвчлөлийн бүтцэд хоёрдугаарт ордог ба нийт өвчтнүүдийн 75-80% нь хавдрын хожуу үе шатанд оношлогдож байна.Умайн хүзүүний хавдрын урьдал үеийг PAP test (Пап тест)–ээр илрүүлж эмчилгээ хийлгэвэл та хорт хавдраас өөрийгөө урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
Хэрэв та PAP test өгөхөөр шийдсэн болдараах зүйлсийг анхаарч мэдэх хэрэгтэй:
• Сарын тэмдэг ирээгүй үед тест өгөх
• Бэлгийн харьцаанд оролгүй 2 хоносон байх
• Сүүлийн 2 хоног тампон, үтрээний лаа, тос, саван хэрэглээгүй байх
• Үтрээний угаалга хийлгүй 2 хоносон байх шаардлагатай.

PAP тестөгөхөд танд ямар нэгэн өвдөлт, зовиур мэдэгдэхгүй бөгөөд шинжилгээний хариу 3-5 хоногийн дараа гарна.
Та умайн хүзүүний эсийн шинжилгээ өгөх бол Баянгол эмнэлэгийн эмэгтэйчүүдийн эмчид хандаарай. Илүү дэлгэрэнгүйг 305903 утсаар лавлана уу.

Сэтгэгдэл (2)
(124.158.93.71)
oor duurgiin humuus ogch bolhiinmuu tanai emneleg deer
zochin (202.179.10.74)
hna yaj ogoh ve? pap testeer shinjilgee ogmoor bn