”Эрчүүдийн эрүүл мэнд”-ийг өнөөдөр хэлэлцэнэ




УИХ  дахь эмэгтэй гишүүдээс “Монгол цэргийн өдөр”-ийг тохиолдуулан “Эрчүүдийн эрүүл мэнд” сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгуулах гэж байна. Хэлэлцүүлэг өнөөдөр 11.00 цагаас Төрийн ордонд болно. "Эрчүүдийн эрүүл мэнд" хэлэлцүүлгийн үеэр Монголын эрчүүдэд тулгамдаж байгаа асуудал, тэдний эрүүл мэндийг хамгаалахад эмэгтэйчүүдийн оролцоо ямар байх вэ зэрэг сэдвээр ярилцлага өрнүүлэх бөгөөд Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Хавдар судлалын үндэсний хүрээлэн, Гэмтэл согог судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Монголын эрэгтэйчүүдийн холбооныхон оролцох юм байна.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)