Эрчүүддээ аминчландуулгах мэдээлэл
- 2014-03-18
- Эрүүл мэнд
- 0

2. Эр бэлгийн эсүүд үүсэж бий болоход 10-11 долоо хоног шаардагддаг тул үрийн шингэний шинжилгээ өгөхөөс өмнө 3 сарын хугацаанд амьдралын зөв хэв маяг мөрдөх хэрэгтэй.
3. Өдөр бүр үрийн шингэнээ ялгаруулж байх нь шинэ эрүүл эр бэлгийн эс үүсэхэд сайн нөлөөтэй.
4. Эр бэлгийн эсийн тоо эрчүүдийннаснаас хамааралтайгаар буурдаг. Ойролцоогоор 45 настай эрэгтэйн бэлгийн эс үр тогтоох чадвар эмэгтэйгээсээ 5 дахин бага байдаг.
5. Харвардын их сургуулийн судлаачид ногоо, салад хүнсэндээ хэрэглэх нь эр бэлгийн эсийн хөдөлгөөн чанарт сайн нөлөөтэй болохыг тогтоожээ. Лууван, ногоон сонгино, бууцай гэх мэт бета-каротин, лютейн өндөртэй ногоонууд хүнсэндээ хэрэглэдэг эрэгтэйчүүдийн эр бэлгийн эсийн хөдөлгөөн 6.5%-иар ихэссэн байна.
6. Ханасан өөхний хүчил ихтэй хоол хүнс/амьтны гаралтай өөх тос/ нь эр бэлгийн эсийн тоог бууруулдаг болохыг тогтоожээ. Эсрэгээрээ, омега 3 өөхний хүчил ихтэй хоол хүнс хэрэглэдэг эрчүүдийн эр бэлгийн эсийн тоо болон бүтэц илүү хэвийн байжээ. Сардин, салмон загас, хушга зэрэг нь омега 3 өөхний хүчлээр баялаг байдаг байна. Мөн та антиоксидантууд болох витамин Е, Л-карнитин, цайр, магнийг нэмэлтээр ууж болно.

7. Үрийн шингэн усархаг шинжтэй ба шингэний дутагдал үрийн шингэний хэмжээг бууруулдаг.
8. Төмсөг хүний биеийн температураас бага зэрэг доогуур дулаантай байдаг бөгөөд ийм нөхцөлд эр бэлгийн эсийн үйлдвэрлэл явагддаг. Тиймээс удаан хугацаагаар ванн, халуун рашаанд суух хэрэггүй.
9. Зөөврийн комьпютерээ өвдгөн дээрээ тавьж хэрэглэх нь тийм ч сайн зүйл биш. Учир нь халсан комьпютерыг 15 минутын хугацаанд л өвдгөн дээрээ тавьж хэрэглэхэд төмсөгний температур 2.6 хэмээр нэмэгддэг байна.
http://bayangolhospital.mn/content.php?show=9&id=120
https://www.facebook.com/BayangolEmneleg?ref=hl
Дашрамд дуулгахад, Баянгол эмнэлгийн Үр шилжүүлэн суулгах төв үргүйдлийг оношилж, эмчилдэг ба энэ чиглэлээрээ Монголдоо хамгийн орчин үеийн IVF, ICSI, TESE, MESA аргуудыг ашигладаг цорын ганц эмнэлэг билээ. Тус эмнэлэг 2013 оны сүүлээр эр бэлгийн эсийн хөдөлгөөн, морфологи чанарыг тодорхойлдог сүүлийн үеийн аппарат суурилуулсан байгаа тул залуус та бүхэн спермограммын буюу үрийн шингэний шинжилгээ хийлгээрэй. Илүү дэлгэрэнгүйг Баянгол эмнэлгийн 305901 дугаарын утаснаас лавлана уу.

Сэтгэгдэл (0)