Эрчүүдийн хувийн ариун цэвэр
- 2014-03-19
- Эрүүл мэнд
- 0
Бэлэг эрхтний ариун цэвэр, угаалга нь зөвхөн эмэгтэй хүнд хамаатай асуудал биш. Бэлгийн ариун цэвэр бол мөн эрчүүдэд адилхан хамаарна.Эр бэлэг эрхтэн, ялангуяа тээрхийн арын ховилд их хэмжээний тосны булчирхай байдгаас байнга тослог өнгөртэй байдаг. Энэхүү тослог өнгөр нь хорт хавдар үүсгэдэг бодис агуулдаг болохыг эрдэмтэд тогтоосон юм. Иймд эрчүүд сексдэхийн өмнө бэлэг эрхтнээ сайтар савандаж угаахгүй бол хорт хавдар үүсгэдэг бодис агуулсан эл тослог өнгөр нь эмэгтэй хүний бэлэг эрхтэнд наалдаж хоцорно гэсэн үг. Үүнээс үүдээд умайн хүзүүний хорт хавдраар өвчлөх нь их байж болохыг судлаачид анхааруулж байна.
Зарим үндэстэн, ялангуяа лалын шашинтан нар эрэгтэй хүүхдийн тээрхийн доод талын холбоос хөвчийг багад нь огтолж таслах ёс үйлддэг. Энэ нь тээрхийн ард шамрангийн дор тослог өнгөр хуралдахаас сэргийлэх зорилготой аж. Судалгаанаас үзэхэд, ийм нөхөртэй эмэгтэйчүүд умайн хүзүүний хорт хавдраар бага өвчилж байна. Гэвч энэ нь умайн хүзүүний хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хөвчийг огтлох ёсыг дэлгэрүүл гэсэн үг биш.

Сэтгэгдэл (2)
Зочин (202.131.228.226)
Манай эрчүүд бэлгийн ариун цэвэр сахих талдаа ч сул хүмүүс шүү. Муу сайн хүүхнүүд л эмэгтэйчүүдийн эмнэлэгээр яваад байдаг болохоос эрчүүд өөрсддөө анхаарал тавьдаггүй шүү дээ.
boy (118.43.185.99)
muusain erchuudiig boldogoos ni boldoguig ni hurtel oroldoj yanz bureer oolchix yum bnaldaa esergeerei umaigaa ugaatsgaa geed gants niitlel bichuul mongoliin emegtei setguulchid dain zarlah bxdaa tolgoi xooson tuilshragchid