Шүлхийн шаардлага хангаагүй вакциныг хураажээ





Малын шүлхий өвчин зүүн аймгуудад эрчимтэй тархснаас болж вакцины хүртээмж асуудал үүсгээд байсан юм.  Иймд ОБЕГ-аас яаралтай гаднаас вакцин оруулах шаардлагатай болсон.  Гэтэл малын шүлхийд зориулан гаднаас оруулж ирж буй “Цагаан залаа агвет” компанийн нийлүүлэх ёстой 500 мянган тун вакциныг Мэргэжлийн хяналтын ерөнхий газрынхан хүлээн авахаас татгалзан битүүмжилжээ. Энэхүү вакциныг зориулалтын бус нөхцөлд хадгалснаас үүдэн чанарын хувьд шаардлага хангахааргүй болсон гэнэ. Тус компани хоёрдугаар сарын 21-нд л нэг сая тун вакцин нийлүүлнэ гэж гэрээ хийсэн бөгөөд товлосон хугацаандаа нийлүүлж чадахаа больсон тул хоёрдугаар сарын 27 болгож хугацаагаа сунгажээ.

Ийн хугацаагаа сунгасан ч амжилгүй гуравдугаар сарын 1-нд эхний 500 мянган тун вакцин оруулж ирсэн аж. Харин үлдсэн 500 мянган тун вакцин нь 2-8 градуст хадгалагдах ёстой гэсэн техникийн шаардлагыг зөрчсөн бөгөөд ийнхүү ашиглагдах боломжгүй байдалтайгаар хяналтын агуулахад хадгалагдаж байгаа гэнэ.
 
Д.Нар

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (5)

  • (103.29.144.131)

    2014-03-22

    ТЭР ЗӨВШӨӨРӨЛ ӨГСӨН ХҮНИЙГ ШОРОНД ХИЙЖ УЛСААС ГАРСАН ХӨРӨНГИЙГ ТӨЛҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ ХАРИН САЙД БАТТУЛГИЙГ ОГЦУУЛАХ ШААРДЛАГТАЙ ДААНЧ ЧАДАХГҮЙ БИЗДЭЭ ТЭГВЭЛ ТЭР ТЭНДЭР ГЭДЭГ ЮМ НЬ АРИА ДЭЭРДЭЖ МАГДАГҮЙ ЭНЭ НӨХДҮҮД НИХ ХУДАЛАА ИЛ ТОД ГЭЭД ХУДАЛАА ЯРИАД БАЙГАА ЮМ ҮНЭН ХЭРЭГТЭЭ ХУВИА ТОХИРСОН ХҮНД Л ТЭР ТЭНДЭР НЬ ОЛДДОГ ЮМ БИЛЭЭ

  • kkkkkkkkkkk (202.70.46.204)

    2014-03-22

    battulga mongoliin tomor zamiig dampuuruulsan odoo haa-n said bolood shulhiigeer malchidiin hotiig harluullaa da

  • oyuy (103.26.194.17)

    2014-03-21

    yag unen galbadjahiig halj mergejliin sain hun olj tabih heregtei mongoliin mal emneleg huchtei baih heregtei mergejliin baiguullaga hen neuen hunii togloom bish gedgiid tomchuul oilgdog bol uu

  • hjkgf (203.91.118.162)

    2014-03-21

    odoo enetei holbootoi nuhdiig bugdiig ni halah heregtei

  • z (203.194.113.171)

    2014-03-21

    zuv l bna. ingeh heregtei. Odoo zuvshuurul ugsun Galbadrahiig ni halbal taarna