“Алтан чагнуур” хүндэтгэлийн ажиллагаа энэ 7 хоногийн сүүлээр болно

Монголын эрүүл мэндийн ажилтны ҮЭ-ийн холбоо шилдэг эмч шалгаруулах “Алтан чагнуур” ёслол хүндэтгэлийн үйл ажиллагааг дөрөв дэх жилдээ зохион байгуулах гэж байна. Тус арга хэмжээ энэ сарын 30-ны өдөр буюу ирэх Ням гаригт СТӨ-нд болно.

“Алтан чагнуур” дээд шагнал нь ард иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах үйлсэд эрдэм чадлаа зориулан цаг наргүй зүтгэж байдаг ард түмнийхээ дунд алтан гартан хэмээн хүндлэгдэж байдаг эмч нараа  алдаршуулах тэдэнд ажиллах урам зориг өгсөн нэр хүндтэй шагнал юм.

Энэ жил нарийн мэргэжлийн төрлөөр 15 эмчийг “Алтан чагнуур” шагналын эздээр тодруулах ажээ.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)