Хүний хэлний өнгө эрүүл мэндийн толь юм


Эрүүл хүний хэлэн дээр нимгэн өнгөр үргэлж тогтдог. Энэ нь ч бас учиртай. Нимгэн өнгөр биед гадны халдвар орсон ч цааш тархаж амжаагүйг илэрхийлдэг бол өтгөрч, зузаарсан нь хүнд архаг өвчин туссаныг илтгэдэг байна. Хэлний өнгөрөөр ямар өвчин туссаныг мэдэх боломжтой аж. Жишээ нь: Хэлний өнгөр нягтаршсан бол хөнгөн хэлбэрийн вируст болон архаг өвчин туссан байж болзошгүй. Ханиад томуу, зарим үед энэ нь уушиг үрэвсэж эхэлснийг илтгэх юм.

Хэлний өнгөр ямар өнгөтэй байгааг анхаар.

-Шардуу өнгөтэй байвал хоол боловсруулах системд өөрчлөлт орсон байж болзошгүй.

-Хурц шар өнгөтэй байвал өвчин нэлээд хүнд шатандаа орсны шинж. Хэлний ийм өнгөр тав хоногийн турш арилахгүй боли элгээ шинжлүүлээрэй.

-    Хөх өнгө цусан суулга, халдварт өвчин туссан байж болно. Үүний сацуу өнгөр хаана хамгийн их тогтсоныг анхаараарай. Хэлний угт байвал нарийн бүдүүн гэдэсний үрэвсэлтэйн шинж байх жишээтэй.

-    Хүрэн өнгө хэлний хаяагаар хүрэн өнгөтэй өнгөр тогтсон бол хатгаа авсан байх магадлалтай.

-    Бор өнгө ходоод гэдэсний замд асуудал үүссэнийг сануулна.

-    Хэлний ар хэсгээр өнгөртвөл бөөр муудсаны шинж тэмдэг.

  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (2)

  • Жарг***** (202.21.106.111)

    2014-06-10

    хэлэн дээр юм гарсан юм идэж болохгүй яриж болохгүй хөндүүрлэж хорсоод үнэхээр зовиуртай юма яаж эдгээх вэ хэлээд өгч тус болооч тхү

  • Жарг***** (202.21.106.169)

    2014-06-10

    хэлэн дээр юм гарчихсан юм идэж болохгүй яриж болохгүй хэцүү юма яаж эдгээх вэ хэлээд өг тхү