ГССҮТ-д дахин захирлын төлөөх марафон үргэлжлэх вий дээ
- 2014-03-26
- Эрүүл мэнд
- 0

Өнгөрсөн нэг жилийн хугацаанд дарга цэргийн асуудал нь шийдэгдээгүй өнөөг хүрсэн байгууллага бол ГССҮТ. Он дамнан үргэлжилсэн даргын суудлын асуудал арай хийж намжтал дахин асуудал дэгдэх бололтой. Саяхан ГССҮТ-ийн шинэхэн захирал сонгогдож ажлаа хүлээн авах талаар мэдээлэл цацагдаж байсан бол өнөөдөр шинэхэн захирал А.Мөнхтайван ажлаа хүлээн авахаас татгалзсан гэх мэдээ гарчээ. Түүнийг Эрүүл мэндийн яаманд очиж ГССҮТ-ийн захирлаар ажиллахгүй гэдгээ мэдэгдсэн гэж зарим хэвлэл онцолсон байна. Гэхдээ сонгон шалгаруулалтад өөрийн хүсэлтээр оролцож тэнцсэн хүн ажлаа хүлээн авахаасаа өмнө дээрх албан тушаалаас татгалзав гэдэг нь олны анхаарлыг татаж эхлэх нь. Мөн үүнтэй зэрэгцээд дахиад шинэ захирлын марафон үргэлжлэх вий дээ.
Өнгөрсөн хугацаанд Эрүүл мэндийн сайдын тушаалаар ГССҮТ-ийн түр орлон гүйцэтгэгчээр томилогдоод байсан Ц.Энхбаярыг эмч эмнэлгийн ажилтнууд нь эрс эсэргүүцэн, ажил хаялт хүртэл зарлаж байв. Иймд шинэ захирлыг сонгон шалгаруулалтаар тодруулахаар болсон юм. Үүний үндсэн дээр ГССҮТ-ийн захирлын суудалд Хавдар судлалын үндэсний төвийн захирлаар ажиллаж байсан А.Мөнхтайван сонгогдсон юм. Түүнээс хойш А.Мөнхтайван албан ёсоор ажлаа хүлээн авах гэтэл хэргийн эзэн хэнгэргийн дохиур Ц.Энхбаяраас болж хэд хэдэн удаа хойшилсон. Тодруулбал, Ц.Энхбаяраас А.Мөнхтайванд ажлыг нь албан ёсоор хүлээлгэн өгөхөөр ГССҮТ-д албаны хүмүүм очжээ гэтэл Ц.Энхбаяр ажилдаа ирээгүй, утас нь холбогдохгүй байсан учир Эрүүл мэндийн яамны төлөөлөгчид ажлаа амжуулж чадалгүй буцсан аж. Энэ мэтээр хэд хэдэн удаагийн шалтгаанаар ажлаа хүлээлгэж өгөхөөс татгалзсан гэхэд болно. Түүнчлэн албан ёсны захиралгүй, үүрэг гүйцэтгэгч ч байхгүй ГССҮТ-ийн эмч, ажилчид цалингаа ч авч чадахгүй байгаа сурагтай. Учир нь байгууллагын захирал ажилчдын цалин олгох бичигт гарын үсэг зурдаг. Уг нь Эрүүл мэндийн сайдын тушаал ёсоор А.Мөнхтайван ГССҮТ-ийн захирал болчихсон хэдий ч тамга тэмдгээ албан ёсоор хүлээж аваагүй болохоор шийдвэр гаргах төвшинд эрх мэдэлгүй болчихож байгаа юм. Үүнээс гадна хамгийн ноцтой асуудал бол эмнэлгийн эм тарианы хангамж ч тасарч эхэлжээ. Ийм л холин бантан хутгалдсан ГССҮТ-д дахин шинэ захирлын асуудал хэрэг тарьж мэдэх нь.

Д.Анар

Сэтгэгдэл (5)
би (103.23.51.5)
Ар гэрийн гачигдалтай байсан л юм бол яах гэж сонгон шалгаруултанд орох юм бэ. Ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн байх. Энэ төрийн албанд шалгаруулалтаар сонгогдсон нэгнийг айлгаж дарамталж ар гэрийн гачигдал нэрээр нэрийг нь татуулчихаад өөрийн болгож авдаг эрүүгийнхэний залардаг даргын зөөлөн суудал бий болчихсон уу. Ардчилал нэрийн дор хэн нэг нь өөрийнхөө хүслээ ямар ч аргаар хамаагүй гүйцэдүүлэх юм аа.
zochin (182.229.70.119)
Iimerhuu teneg suudliin uvchtei shijgiin avgaigaar tur zasag ard tumniihee altan amiar togluulahaasaa sanaa ni zovdoggui yum baihdaa eruul mendiin said gej bas l ene avgaitaigaa taarsan hun bolood l iimerhuu asuudliig shiidej chadahgui uchnuun hunii ami amidralaar toglood bj yaj harj suuj bn
(103.11.193.38)
òà íàðò ¿íýí õýðýãòýé áîë ãàçàð äýýð íü àæèë õýðýã õýð áàéãààã í¿äýýð õàðæ Ýíõáàÿð ãýìòëèéí àâèëãàë àëáàí òóøààëûí õýíýýðõýëòýé íºõäèéã õàëñàí áîëîõûã îéëãîõ áèç
èðãýí (103.11.193.38)
Óäâàë ñàéäûí áàíòàíãààñ áîëæ ãýìòýëèéí ýì÷ àæèë÷èä ¿éë÷ë¿¿ëýã÷èä á¿ãä ¸ñòîé íýã ýðãýæ áíà äà àðä ò¿ìýí ñîõîð áèø õýí íü õýí áý ãýäãèéã õàðæ ë áàéãàà
qwe (122.201.25.46)
Монголын төрөөр захын нэг авгай тоглочих юм байна дөө