ХДХВДОХ-ын таван тохиолдол бүртгэгджээ
- 2014-04-04
- Эрүүл мэнд
- 0
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ДОХ/БЗДХ-ын тандалт судалгааны албанд өнгөрөгч гуравдугаар сард нийт 841 хүн хандаж үйлчлүүлсэнээс 40 үйлчлүүлэгчид бэлгийн замаар дамжих халдвар оношлогдож, хяналтанд авагдаж, хавьтлын судалгаа хийж, эмчилгээнд орсон байна.
Мөн өнгөрөгч сард ХДХВ-ын халдварын 5 шинэ тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр лабораториор батлагдсан ХДХВ-ын халдварын нийт тохиолдлын тоо 158 болж, БЗДХ,ХДХВ-ын халдварын тархалтын судалгааны ажлыг үргэжлэн явагдаж байгаа юм байна.

Сэтгэгдэл (0)