Өдөр бүр зургаан цаг сууж ажилладаг хүн эрт нас барах магадлалтай



даан хугацаагаар сууж ажиллах нь хортой гэж эмч нар нэг бус хэлдэг. “Медикал кодин” эрдэм шинжилгээний төвийн судалгаа ёсоор өдөрт 6 цагаас илүү суудаг ажилтай хүмүүсийн нас баралт ойрын 15 жилийн дотор 40 хувиар нэмэгдэх гэнэ.

Гэхдээ энэ байдал эмэгтэйчүүдэд хамгийн хүнд тусна гэдгийг онцолж байгаа юм. Ажил хийж суух явцад булчингийн ажиллагаа тэглэгдэж калори шатаах явдал ч буурдаг байна. Энзим ялгаруулах үйл явц мөн л удааширч эрдэс бодисын солилцоо буурахад хүргэдэг гэнэ. Үүнээс үүдэн суугаа ажилтай хүмүүс зүрхний төрөл бүрийн өвчинд нэрвэгдэх нь хамгийн элбэг зүйл юм.

Сүүлийн үед хүмүүсийн амьдралын хэв маяг өөрчлөгдөж байгааг судлаачид онцолж байна. Дэлхий дээрх хүн ам 9,5 цагийн турш сууж байдаг. Тиймээс ч төрөл бүрийн өвчинд баригдахгүй гэх баталгаа байхгүй болдог юм.


  • Манай сайт таалагдсан бол лайк дараарай

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд unen.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. 

Сэтгэгдэл (0)